Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Утаанд зарцуулсан 600 орчим тэрбум төгрөг үр дүнд хүрээгүй гэж аудитын дүгнэлтээр гарчээ

  М.Ариунжаргал 2019-02-12 472

УИХ ын өргөдлийн байнгын хороонд иргэдээс ирсэн гомдлын дийлэнх нь агаарын бохирдолтой холбоотой байжээ. Тиймээс энэ асуудлыг анхааралдаа авч ажилласан талаар өргөдлийн байнгын хорооны дарга онцоллоо. Агаарын бохирдлыг бууруулахад 2008-2016 оны хооронд хамгийн өндөр зардал гаргасан цэвэр агаар сангийн зарцуулалт, хийсэн ажил, үр нөлөөнд аудитын шалгалт хийх үүрэг өгч дүгнэлт гаргуулсан байна. Гүйцэтгэлийн аудитын дүнд зарцуулсан 600 орчим тэрбум төгрөг үр дүнгүй байсан гэж үзжээ. Тиймээс хуулийн байгууллага шалгах ёстой хүмүүсийг шалгаж байгаа гэлээ. Харин цаашид агаарын бохирдлыг бууруулах асуудалд нэгдсэн зохион байгуулалттай байх хэрэгтэйг онцоллоо. 

Мөн тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, тусгай хамгаалалтай газруудад уул уурхайн лиценз олгосон асуудлууд болон ипотекийн зээл, шатахууны үнэ, чанартай холбоотой гомдлууд их иржээ. 

Үүнээс гадна нефть импортлогчдын шатахууны чанар, үнэтэй холбоотой гомдол их иржээ. Тиймээс засгийн газарт чиглэл өгч ажилласан талаар онцоллоо.  Мөн уул уухайн салбар, тусгай хамгаалалттай газар нутагт олборлолт хийхтэй холбоотой 7000 гаран гомдол ирсэн байна. Тиймээс цаашид тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалах, уул уурхайн чиглэлээр ашиглалтын зөвшөөрөл олгох асуудалд анхаарах хэрэгэй гэлээ. Иргэдийн зүгээс ипотекийн зээл, орон сууцтай холбоотой гомдол ирж байгаагаас гадна Буянт ухаа хоёр байранд орох хүсэлт их илгээж байгааг хэлж байна

УИХ ын өргөдлийн байнгын хороо иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авч хариуцсан харьяа агентлагуудад чиглэл өгөх үүрэгтэйгээс шийдвэрт нөлөөлөх эрхгүй гэдгийг хэлж байна. Мөн 1960 аад онд ашиглалтад орсон Чингэлтэй дүүргийн 9-р хорооны цагаан байр, ХУД т байрлах  хэд хэдэн орон сууцыг ашиглахыг хориглох тогтоол гаргаж иргэдийн орон сууцны асуудлыг шийдэх чиглэл өгсөн байна.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө