Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Л. Оюун-Эрдэнэ: Хөгжлийн банкинд улс төрчдийн нөлөө орсон эсэхийг тогтооно

  Г.Бадамлянхуа 2019-02-12 1451

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ бондуудын зарцуулалт, хөгжлийн банкнаас гаргасан зээлийн мэдээллийг өнөөдрийн дотор нэгтгэх үүргийг холбогдох албан тушаалтнуудад өгөөд байгаа юм. Энэ хөрөнгөнөөс хэдэн арван тэрбумаар нь зээлсэн улс төрчдийн томоохон компаниудын нэр яригддаг. Харин зээлээ эргэн төлсөн эсэхийг нарийвчлан шалгаж олон нийтэд ил болгоно гэдгийг сайд Оюун-Эрдэнэ өнөөдөр хэллээ. Энэ бол хэн нэгний мууг үзэх гэсэн үйлдэл биш. Харин ирээдүйд улсын хөрөнгө зөв зүйлд зарцуулагдах ажлын эхлэл гэдгийг онцоллоо.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ гурав хоногийн өмнө Хөгжлийн банкны Төлөөлөн Удирдах зөвлөлийн удирдлагуудыг хүлээн авч уулзсан. Ингэхдээ хөгжлийн банкнаас олгосон зээлийн эргэн төлөлт, чанаргүй зээлийн эзлэх хувь зэргийг яаралтай нэгтгэж танилцуулахыг тэдэнд үүрэг болгосон юм. Тэрбээр өнөөдөр Хөгжлийн банкнаас олгосон чанаргүй зээлийн талаар мэдээлэл өгсөн юм. “Хөгжлийн банкинд өмнө нь нэг удаа шалгалт орсон. Энэ шалгалтын материалыг татаж үзэж байгаа гэлээ.

Шалгалтын материал дээр үндэслэн  дахин Засгийн газраас ажлын хэсэг оруулахаар тооцож байгаа хэмээлээ. Хөгжлийн банк эдийн засгийг төрөлжүүлэх үүргээ биелүүлж чадаж байгаа эсэх, дахин улстөрчдийн лобби орсон уу гэдгийг тогтоох шаардлагатайг онцоллоо.

Хэрвээ одоогийн менежмент хангалтгүй гэж үзвэл гадны менежментээр зохицуулах асуудлыг судлах хэрэгтэй хэмээн Монгол улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л. Оюун-Эрдэнэ ярьж байлаа.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө