Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Ерөнхий Сайд У.Хүрэлсүх хотын даргад С.Мөнхчулууныг батламжлахаас татгалзжээ

  М.Ариунжаргал 2019-02-16 1839

Нийслэлийн засаг даргаар ажиллаж байсан С.Батболд өнгөрсөн оны 11 р сарын сүүлээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Үүнээс хойш нийслэл хот засаг даргагүй гурван сар орчмын нүүрийг үзэж байна. Харин Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдаж хотын даргад С.Мөнхчулууныг нэг дэвшүүлэн ерөнхий сайдад батламжлуулах хүсэлтийг илгээсэн. Үндсэн хуульд зааснаар ерөнхий сайд батламжлах эсэх асуудал нь түүний бүрэн эрх байдаг юм. Харин өчигдөр буюу 2-р сарын 15 ны өдөр С.Мөнхчулууныг хотын даргад томилохоос татгалзсан шийдвэрээ ерөнхий сайдын зүгээс НИТХ ын дарга С.Амарсайханд хүргүүлсэн байна. Хуульд зааснаар ерөнхий сайд хотын даргыг батламжлахаас татгалзсан тохиолдолд 14 хоногийн дотор НИТХ хуралдаж томилгооны асуудлыг хэлэлцэх учиртай юм.

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал энэ сарын 22 ны өдөр хуралдах товтой байгааг тэрээр онцоллоо. Хэрэв хуралдаанаар дахин С.Мөнхчулууныг нэр дэвшүүлсэн тохиолдолд ерөнхий сайд ажлын тав хоногт багтаан шууд батламжлах үүрэг хүлээж байгаа юм. Ерөнхий сайд С.МӨнхчулууныг батламжлахаас татгалзсан бичигт Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус 6 р хуралдаанаас Нийслэлийн засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлсэн С.Мөнхчулууныг Нийслэлийн засаг даргаар томилохоос татгалзаж байгааг үүгээр мэдэгдэж байна гэжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө