Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хүүхэд хамгаалалд голлон анхаарна гэв

  Б.Уянга 2019-02-18 548

Байнгын хорооноос хүүхдийн эрхийн тухай болон Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийн талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын мэдээллийг сонсож, хүүхдийн эрхийн тухай, хүүхэд хамгааллын тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар Байнгын хорооны 24-р тогтоолыг баталжээ. Мөн хүүхэд хамгааллын өнөөгийн байдал тулгамдаж байгаа асуудал ба шийдэл сэдвээр хэлэлцүүлэг хийж ерөнхий сайдад зөвлөмж хүргүүлсэн байна.

 Хүүхэд хамгааллын чиглэлээр хийгдэж байгаа ажлууд голчилж байгаа ч эмзэг бүлгийн хүүхдүүд, тэднийг хамруулдаг сургуулиудын асуудал гадна үлдэж байгааг ярилаа. Тиймээс Нийгмийн бодлого боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хороо энэ асуудалд анхаарлаа хандуулна гэлээ.

Байнгын хороо намрын ээлжит бус чуулганы хугацаанд 11 удаа хуралдаж 3 хууль, дагасан 2 хууль баталж, 5 харьяа байгууллагын тайлан мэдээлэл тайланг хянаж шийдвэрлэжээ. Энэ хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал хариуцсан байгууллагуудын холбогдох албан тушаалтнуудтай уулзалт хийсэн байна.

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө