Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

“ШХАБ-д элс” хэмээн хоёр хөршөөс шахалт ирсэн үү?

  Б.Уянга 2019-02-28 938

МОНГОЛ УЛС ШХАБ-Д ЭЛСЭХ ШААРДЛАГА БИЙ ЮУ?

Юун түрүүнд Шанхайн хамтын ажиллагааны байгууллага гэж юу болох талаар товч мэдээлэл хүргэе. Евроазийн улс төр, эдийн засаг, аюулгүй байдлын байгууллага гэгддэг тус холбоонд одоогийн байдлаар найман улс багтаж байна.  Үүнд:

  • -БНХАУ
  • -КИРГИЗСТАН
  • -ОХУ
  • -ТАЖИКСТАН
  • -УЗБЕКСТАН
  • -КАЗАКСТАН
  • -БНЭУ
  • -ПАКИСТАН

зэрэг улс орнууд юм.  Анх Шанхайн тав нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байсан тус байгууллага гишүүн орнууд нэмэгдэхийн хирээр Шанхайн зургаа болжөөрчлөн одоо 8 гишүүн орны бүрэлдэхүүнтэй ийнхүү үйл ажиллагаагаа явуулж байна. 2002 онд байгууллагын зорилго, зарчим, бүтэц, үйлажиллаганы хэлбэрийг дэлгэрэнгүй заасан дүрмийг олон улсын хүрээнд баталжээ.  Үүнээс хойш 3 жилийн дараа Астана хотод болсон уулзалтад Энэтхэг, Иран, Монгол, Пакистан улсын төлөөлөгчид анх удаа оролцсон байна. Хамгийн сүүлд буюу 2017 онд ШХАБ-ын бүрэлдэхүүнд Энэтхэг, Пакистан элссэнээр тус байгууллагын ажиглагч гишүүн болон яриа хэлэлцээний түнш орнуудын хүн амын тоо 3 тэрбумд хүрсэн нь дэлхийн нийт хүн амын 43 орчим хувь болж байгаа гэсэн үг юм. Тус байгууллагад байгаа орнуудын хувьд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн улс, цөмийн зэвсэгтэй болон БРИКС-ийн гишүүн орнууд зэрэг багтаж байгаа юм. Тэгвэл ийм бүтэц, бүрэлдэхүүнтэй байгууллагад Монгол улс элсэх нь ямар үр дагавартай вэ. 

Сүүлийн үед тархаад байгаа ШХАБ-д элсэх асуудал анх удаа яригдаж байгаа сэдэв биш. Өмнө нь Астанад болсон уулзалтын үеэр Энэтхэг, Пакистан зэрэг улс орнууд гишүүнээр элссэний дараа ч хөндөгдөж эхэлсэн.

14 жил ажиглагчаар явж ирсэн Монгол улс уг байгууллагад элсэх асуудалд Монгол улсын төрийн тэргүүн байр сууриа илэрхийлсэн.  Монгол улсын гадаад харилцаа холбоог хариуцаж байгаа салбарын сайд ч хөнгөн хуумгай хандах шаардлагагүйг илэрхийлсэн.

ШХАБ-ын бүрэлдэхүүнд байгаа улс орнуудыг аваад үзвэл хоорондоо зөрчилтэй улс орнууд багтсан байгааг харж болно. Хил хязгаарын төвөгтэй байдалд байгаа улсууд нэгдснээр алан хядах, салан тусгаарлах, тусгаар тогтнох гэсэн гурван үйл ажиллагааны эсрэг тэмцэнэ гэж илэрхийлж байсан.Анх Шанхайн тав нэртэйгээр байгуулагдахдаа ч байгууллагын аюулгүй байдлыг хангах, цэргийн салбарт итгэлцлийг бэхжүүлэх асуудалд төвлөрч ажиллана гэж байснаас нь үзвэл Монгол улс тус байгууллагад элсээд юу хийх вэ гэдэг асуудал сөхөгдөж таарна. Монгол улсын 4 дэх ерөнхийлөгч Элбэгдорж Монгол улс ШХАБ-ын ажиглагчаар идэвхтэй гишүүн орно байх болно гэж тодорхойлж байсан.Төрийн жолоог атгалцаж явсан учир мэдэх эрхмүүд ч Монгол улс эдийн засаг эрчим хүчцэрэг байлдаан, цөмийн зэвсэгийн уг эвсэлд нэгдэх шаардлагагүй гэж хэлж байсан удаатай.

Сүүлийн үед ШХАБ-д элсэх яриа хүчтэй тархсан нь 2016 онд Ташкентад Монгол, Орос, Хятад 3 улсын удирдагч уулзахдаа эдийн засгийн коридор байгуулах асуудлаар ярилцаж 32 төслийн гэрээг байгуулсантай холбон тайлбарлах хүмүүс ч цөөнгүй байна. Энэ яриа хэлэлцээ бодит ажил хэрэг болсон бол Монголыг тойрч явж байгаа чингэлэг ачсан галт тэргүүд манай улсаар дайрч цаг хугацаа, эдийн засгийн хувьд их хэмнэлтийг хоёр хөршид авчирах байсан гэж үзэж байгаа юм.  Ингэж эдийн засгийн коридор байгуулснаар 2020 он гэхэд Хятад Оросын худалдаа эргэлт 200 тэрбум долларт хүрнэ гэсэн тооцооллыг ч гаргаад байсан гэдэг.  Гэтэл Монгол улс энэ асуудалд хойрго хандаж байгаа нь хоёр талын шахалтыг авч ийм яриа газар авах үндэслэл байж болзошгүй гэж учир мэдэх хүмүүс ч ярьж байна. Тийм ч учраас ШХАБ-д элсэх асуудлыг Үндэсний аюулгүй байдлын хүрээнд гэхээс илүүтэй нийт ард түмний хүсэлт, сонсголыг авч, УИХ-ын түвшинд нарийвчилсан судалгаа тооцоололтой ярьж хэлэлцэх нь зүйтэй гэж олонхи үзэж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө