Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Д. Эрдэнэбат: Эрдэнэтийн 49 хувийг худалдан авахад аж үйлдвэрийн яамнаас мөнгө гаргаагүй

  М.Ариунжаргал 2019-03-11 675

2016 оны сонгуулийн өмнөхөн ерөнхий сайд асан Сайханбилэгийн тэргүүлсэн шийдлийн засгийн газраас нэгэн чухал шийдвэр гаргаснаа танилцуулж байсан. Уулын баяжуулах эрдэнэт үйлдвэр 100 хувь Монгол улсын мэдэлд шилжлээ гэж засгийн газрын тэргүүн мэдэгдсэн нь тухайн үед сайн мэдээ болж байсан ч өнөөдөр улс төрийн хүрээнд хэрүүлийн сэдэв болж хувираад байна. Одоогийн УИХ дахь ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат тухайд үед аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан. Тэрээр  ОХУ ын Ростех компани тухайн үед өөрийн эзэмшлийн хувьцааг 12 хоногийн дотор 400 сая ам доллараар худалдах асуудлыг засгийн газарт тавьж байсан гэж мэдэгдлээ.  

Засгийн газар тэр үед 10 хоногийн дотор тэр хэмжээний мөнгийг босгож чадахгүй байсан тул хувийн компанид буюу худалдаа хөгжлийн банкны хөрөнгө оруулалттай Монголиан коппер корпорейшнд худалдан авах эрхийг олгосон нь зөв шийдвэр байсан гэсэн юм

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төр авах давуу эрхээсээ татгалзаж хувийн компани 400 сая ам доллараар худалдан авсан ч үүний 70 гаруй хувьд нь мөнгө угаах замаар төрийн мөнгө оролцуулсан гэдгийг засгийн газрын хэрэг эрхлэн газрын дарга Л.Оюун-эрдэнэ мэдэгдээд байгаа. Ингэхдээ АН ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын удирдаж байсан аж  үйлдвэрийн яамнаас 90,3 сая ам доллар Монголиан коппер корпорейшнд очсон гэдгийг хэлсэн юм.

Харин өнөөдөр ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат аж үйлдвэрийн яамнаас мөнгө гаргаж байгаагүй, гаргах мөнгө ч байхгүй байсан гэлээ

 тухайн үед аж үйлдвэрийн яаманд огт мөнгө байгаагүйгээс гадна сайдаар ажиллаж байх үедээ баталгаан дээр гарын үсэг зурж мөнгө гаргасан зүйлгүй гэж тэрээр мэдэгдлээ. Харин 6-р сарын 13 ны өдөр эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдан авах шийдвэрээ засгийн газар  гаргасан.  Шийдвэр гаргах үед би байгаагүй ч худалдан авах нь зүйтэй гэдэгт гарын үсэг зурсан гэсэн юм.  

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө