Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

УИХ-ын гишүүн Л.Болдыг Ардчилсан намаас түдгэлзүүлжээ

  М.Ариунжаргал 2019-03-11 620

Хуульд зааснаар нам эвсэл улсын их хуралд 8 суудал авч байж бүлэг байгуулах боломж үүсдэг. Харин ардчилсан нам болд гишүүнийг хассанаар тэдний суудал долоо болж байна. Намын улс төрийн шийдвэрээр Батзандан гишүүнийг түдгэлзүүлсэн бол Болд гишүүн намаас гарах хүсэлтээ өөрөө өгөөд байсан юм. Түүнийг хүсэлтийг шийдвэрлэж дууссан байна. Энэ шийдвэрээ хаврын чуулганы эхний өдөр улсын их хурлын даргад хүргүүлнэ гэдгийг бүлгийн дарга Эрдэнэбат хэллээ.

Намаас түдгэлзүүлсэн бичгийг улсын их хурлын дарга нэгдсэн чуулганд уншиж танилцуулна. Ингэснээр улсын их хуралд  ардчилсан нам албан ёсоор бүлэггүй болох юм. Л.Болд гишүүн гарлаа гээд 200 мянган гишүүнтэй ардчилсан намын хувьд сүртэй зүйл биш гэдгийг намын дарга С.Эрдэнэ хэллээ.

 Л.Болд гишүүн намаасаа гарах асуудлыг яаралтай шийдвэрлэж өгөхийг нэгдсэн чуулган дээр хэд хэдэн удаа илэрхийлсэн. Тэгвэл хаврын ээлжит чуулган эхлэхэд түүний асуудлыг бүрэн шийдвэрлэж дууссанаар ардчилсан нам бүлэггүй болно. Харин Болд гишүүн бие даагч болон хувирах юм.

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө