Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар шинэ улс төрийн хүчин байгуулахаа мэдэгдлээ

  М.Ариунжаргал 2019-03-18 741

УИХ ын ээлжит бус чуулган албан ёсоор нээсний дараа хуулийн дагуу УИХ дахь намын бүлгүүд хуралдлаа. УИХ дахь ардчилсан намын тухайд ээлжит бус чуулганаар хэлэлцэх татварын багц хуулийн асуудалд анхаарч байгаагаа хэллээ. Тиймээс сангийн яамны холбогдох хүмүүстэй уулзалт хийн татварын багц хуулийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар болжээ. Мөн ээлжит бус чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүд болон хүчний байгууллагын удирдлагуудыг солих асуудал дээр тус нам хуулийн дагуу явах хэрэгтэй гэдэг байр суурьтай байгаагаа хэллээ. 

Ардчилсан намын бүлгийн дарга ээлжит бус чуулганы эхэнд УИХ ын гишүүн Л.Болдын намаас болон бүлгээс гарах асуудлыг шийднэ гэдгээ мэдэгдсэн. Ардчилсан нам гурван гишүүндээ сахилгын шийтгэл ногдуулснаар бүлэггүй болж эвсэл хэлбэрээр цаашид үйл ажиллагаагаа явуулахаар болж байгаа.

Харин тус намд байсан хоёр гишүүн өнөөдөр шинэ улстөрийн хүчин байгуулна гэдгээ мэдэгдлээ. 

Засгийн газрыг огцруулах асуудалд бүлгээсээ эсрэг шийдвэр гаргасан хэмээн УИХ ын гишүүн Ж.Батзанданг ардчилсан намаас хөөсөн бол УИХ ын гишүүн Л.Болдыг намаас нэр дэвших эрхийг хасаад байсан юм. Л.Болд гишүүн намаасаа болон бүлгээсээ гарах өргөдөл өгснөөр тус хоёр гишүүн бие даагч гишүүд болсон. Тэдний тухайд байгалийн баялагтаа эзэн болж шударга ёсыг тогтоохыг төлөө үйл ажиллагаа чиглүүлэх шинэ хүчин байгуулна гэлээ. Тун удахгүй намын нэр, мөрийн хөтөлбөрийг тодорхойлж улсын дээд шүүхэд хүргүүлэхээр болжээ

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө