Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

УИХ-ын ээлжит бус чуулган нээлтээ хийлээ

  М.Ариунжаргал 2019-03-18 444

УИХ ын намрын чуулган улс төрийн болоод бусад шалтгаанаар сар гаран хугацаанд хуралдаж чадаагүй. Тиймээс УИХ ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж ээлжит бус чуулганыг өнөөдрөөс эхлэн 29 ний өдрийг хүртэл зарласан. Өнөөдөр ээлжит бус чуулганыг нээж УИХ ын дарга үг хэлэхдээ хэд хэдэн чухал асуудлыг хөндлөө.

Тухайлбал төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн шүүх ажиллагаа болоод ял оноосон асуудлыг эргэн харах хэрэгтэйг олон улсын парламентын холбооноос сануулсан байна. Энэ дагуу эргэлзээтэй олон асуудлыг судлан шийдэх түр хороо байгуулах дүгнэлт гаргаж хууль зүйн яаманд хүргүүлжээ. 

Энэ удаагийн ээлжит бус чуулганаар гурван үндсэн чиглэлд анхаарч хүчээ нэгтгэж ажиллахыг гишүүдэд уриаллаа. Тухайлбал парламентын ёсыг төлөвшүүлэх, парламентын засаглалыг бэхжүүлэх, парламентын шинэчлэлийг хэрэгжүүлэхэд анхаарах хэрэгтэй гэлээ. Дээрх асуудалд анхаарахын тулд УИХ ын болон дэгийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг энэ удаагийн чуулганаас хэрэгжүүлж эхэлнэ гэдгийг онцоллоо. Мөн хаврын ээлжит чуулганаар үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцүүлэн шийднэ гэлээ 
Ээлжит бус чуулганаар татварын ерөнхий хууль, аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хууль, хувь хүний орлогын албан татварын хуулийн шинэчилсэн найруулга, ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг хэд хэдэн хуулийн төсөл байгаа юм. Мөн зэвсэгт хүчний жанжин штабын даргыг томилох, улсын ерөнхий прокурорын орлогчийг зөвшилцөх, авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох асуудлыг хэлэлцэх юм

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө