Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал: Жаргал ирнэ

  Д.Отгонсүрэн 2019-03-18 727

2019.03.19 / БИЛГИЙН ТООЛЛЫН 13  ХАВРЫН ДУНД УЛААГЧИН ТУУЛАЙ САРЫН ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

  Үс засуулбал: Жаргал ирнэ.
Наран ургах, шингэх: 06.57-19.01
Барилдлага: Арвидах 
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй 
Суудал: Огторгуй
  Аргын тооллын 3 сарын 19, Ангараг гараг. Билгийн тооллын 13, Их морь одтой, хөхөгчин туулай өдөр. Өдрийн наран 6 цаг 57 минутад мандан, 19 цаг 01 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, лусыг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сэтгэлд сэвтэй газар очих, газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.
Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө