Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ӨРНИЙН ЗУРХАЙ: 12 ОРД

  Д.Отгонсүрэн 2019-03-18 1948

 2019/03/19

ХОНЬ 

Дотнын хүнтэйгээ муудалцаж болзошгүй. Тэдний үйлдэл танаас илүү тэвчээр шаардана. Бизнесийн ашигтай юм шиг саналыг гадна өнгөнд нь хуурталгүй сайн судал. Гадаад худалдаа хийх, томоохон хөрөнгө оруулалт хийх бол бүх эрсдэлийг бодолцож байж шийд. Ойр дотнын хүмүүсээ уучилж, дэмжлэг үзүүлэх хэрэгтэй.

ҮХЭР 

Ажлын ачаалал хэвээрээ байна. Орчин тойрныхонтой харилцахад ээдрээтэй байна.  Та удирдлага болон хамт ажиллагсдын хавчлагад орно. Цагийг нь олж дуугарч, тэвчээртэй байж чадвал муу юм болохгүй. Од эрхсийн зүгээс танд шинэ зүйл, өөрчлөлтийг идэвхтэй хөөцөлдөх хэрэггүй гэж зөвлөж байна. Өнөөдөр замдаа байгаа саад тотгорыг тоохгүй байхыг одод зөвлөж байна. Олон хүнтэй газар, харанхуйгаас зайлсхий.

ИХЭР 

Өнөөдөр хичээнгүй нямбай хөдөлмөрлөсөн ихрүүд зорилгодоо саадгүй хүрэх болно. Санхүү бизнесийн үйл ажиллагаанд тань  нөлөө бүхий хүний тусламж хэрэг болно. Хамтрагчтайгаа тохиролцож чадсанаар санхүүгийн асуудлаа бататгаж авах болно. Тэнгэрийн эрхэс таны зүг мөнгө дуудаж байна.

МЭЛХИЙ 

Од эрхэс танд тусалж илүү эрч хүч, эерэг энерги, урам зориг өгөх болно. Суралцах болон судалгааны ажил хийхэд ахиц дэвшил гарна. Бүтээлч үйл ажиллагаа энэ өдөр үр дүнтэй байх болно. Ихэнхи хүмүүс өөртөө итгэлтэй болно. Гэхдээ  танд тусламж хэрэгтэй байгаа бол хэн нэгнээс тусламж дэмжлэг авахдаа бүү эргэлз. Нэг толгойноос хоёр толгой илүү сэтгэх цаг үе.

АРСЛАН 

Интернет болон сошиал орчинд ихэнх цагаа өнгөрөөх бололтой. Үүнээс болж гэр оронд асуудал үүснэ.  Гэрийн ажилд таны оролцоо бага байх бол өөрийгөө өөрчил. Удахгүй та энэ гавьяагаа зохих ёсоор үнэлүүлэх болно. Олныг хамарсан арга хэмжээнд голлон оролцох хүсэл төрнө. Сэтгэл зүрх тань тийм гэж зөвшөөрч байвал зүгээр хошуу нэмэхийн оронд биеэрээ зүтгэлтэй оролц. 

ОХИН 

Энэ өдөр дарга удирдлага эсвэл төсөл боловсруулахад хамтрагч нартайгаа санал зөрөлдөх нигууртай. Зөв арга барил, эерэг харьцаа нь үл ойлголцол санал зөрөлдөөнөөс сэргийлнэ. Өдрийн сүүл рүү эрүүл мэнд тань муудаж магад. Товлосон ажлын зарим хэсгийг маргааш болгон хойшлуулаарай. Оройг өөртөө халамж тавин тохь тухтай нам гүм орчинд өнгөрүүл.

ЖИНЛҮҮР 

Өнөөдөр таны эрч хүч нэмэгдэж ажлын чадвар идэвхэжнэ. Сайхан учрал, мэдээ тавьсан зорилгодоо хүрэх боломж олгоно. Хийж гүйцэтгэсэн ажлаа үнэлүүлэх нь үр дүнтэйг од эрхэс зөвлөж байна. Бизнесийн ажил хэргээс ашиг орлого хүртэх болно. Дарга удирдлагын тавьсан санал танд төдий л таатай санагдахгүй бол өөрийн үзэл бодлыг тууштай хамгаал.

ХИЛЭНЦ 

Од эрхэс хамтран ажиллагсадтайгаа эвтэй гар нийлж өмнөх ажлаа дуусгахыг зөвлөж байна. Өнөөдөр сайн харилцаа сайхан бүхнийг авчирна. Чөлөөт цаг гарган өөрийн сонирхдог зүйлсээ хийж шинэ мэдрэмжээр эрч хүчийг ав. Хайртай хосууд цагийг зугаатай өнгөрүүлэх арга олно. Гэр бүлтэй хилэнцүүд хүүхдүүдээ сайн сурган шинэ арга барил олж авахыг хичээ.

НУМ 

Ихэнх хүмүүст багш сурган хүмүүжүүлэгч нар болон сургууль соёлын газартай харьцах нь хамгийн чухал байна. Ажил хэргийн асуудалд саад болох  хүчин зүйлүүдээс тусгаарлах арга хэмжээ авах нь ихээхэн дайчин шаргуу байдал шаардана. Зарим хүмүүст танд хэцүү байсан ч зоригтойгоор үгүй гэж хэлэх өдөр.

МАТАР 

Та өнөөдөр хайр сэтгэлд аз одтой байна. Дотно харилцааны эхлэл тавихад тааламжтай байна. Сэтгэл тайван байлгаж, шаардлагагүй үйл явдлыг зөнд нь орхи. Өөрийн хүч нөлөө, ур чадвараа зөвхөн шийдвэрлэх ач холбогдолтой үед л хэрэглэ. Уран бүтээлч хүмүүс өвөрмөц сэтгэлгээ сайтай байх тул сайн бүтээл хийхэд үүнийг ашигла. Хол замд гарах эсвэл үдэшлэг арга хэмжээнд уригдсан хүмүүст хувийн бэлтгэлээ сайн хангахыг одод зөвлөж байна.

ХУМХ 

Одод таныг эрсдэл бүхий ажиллагаанаас болгоомжлохыг зөвлөж байна. Нөхцөл байдлыг буруу үнэлбэл бодлогогүй амлалт өгөх зэргээс болж санхүүгийн хүндрэлд орох магадлалтай. Төлөвлөгөөгөө сайн барьж чадвал та сандарч, гэнэтийн зарлага гаргахгүй байх болно. Ойр дотнын хэн нэгэнд тусламжийн гар сунгахаасаа илүү өөрөөр нь асуудлаа шийдүүлэх нь зөв зарчим байна.

ЗАГАС 

Өнөөдөр албан уулзалт товлох хэрэггүй. Харилцан ойлголцол сайнгүй бол дурлалын болзоонд болгоомжтой ханд. Аливааг шударга үнэн эсэхийг шүүж тогтооход амаргүй байх болно. Хүсэл мөрөөдөл болон бодит байдал хоёрыг ялгаж салга. Таны зөн совин дээд цэгтээ хүрэх учраас ямар нэгэн эргэлзээтэй асуудал байгаа бол өөрийнхөө зөн билгийг дага. Хэрвээ нөхцөл байдал тийм ч сайн биш байвал эерэгээр бодлоор өөрийгөө нэмэх цэнэгээр цэнэглэ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө