Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Халхын голын болон чөлөөлөх  дайнуудад оролцож явсан ахмад дайчин Б.Аюурзана гуай энэ жил 105 насыг зооглож байна

  Ш.Бат-Эрдэнэ 2019-03-18 1359

1939 оны Халхын голын дайн, 1945 оны чөлөөлөх дайнд оролцож явсан эх орны зоригт хөвгүүдээс энх тунх амьдарч байгаа цөөхөн хүн бий. Тэдний нэг бол Б.Аюурзана гуай юм. Энэ жил тэрээр 105 насыг зооглож байна.

Цэрэгт татагдах хүртлээ тэрээр мал маллаж жин тээдэг байлаа. Ингээд 1937 онд 22 насандаа цэргийн албанд татагдсан юм.  1945 оны чөлөөлөх дайнд тэдний гэр бүлийн 7 хүн оролцсон байдаг.

1939 оны Халхын голын болон 1945 Эх орноо чөлөөлөх дайнуудад оролцон эх орноо хамгаалах үйлсэд оруулсан түүний гавьяаг төр засаг өндрөөр үнэлэн цэргийн гавьяаны улаан тугийн одон, хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Монгол зөвлөлтийн Бид ялав медалиудаараа шагнасан юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө