Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Тендэрийн тухай хуулиар ил тод байдлыг хангана

  Б.Уянга 2019-03-20 330

 Гишүүдийн зүгээс хуулийн төсөлд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авахдаа хамгийн бага үнийг сайн гэж үнэлж тендэр шалгаруулах, түүнчлэн тендэрт шалгарч чадаагүй аж ахуйн нэгжүүд гомдол гаргаснаас бүтээн байгуулалтын ажил саатах, хугацаа алдах, хохирол хүлээдэг асуудалд хариуцлага тооцсон заалт байгаа эсэхийг гишүүд түлхүү лавлалаа.  Тэгвэл орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тендэр шалгаруулахад хоёр шалгуурыг тавьжээ. Тендэр зарласан аж ахуйн нэгжүүдээс эхний шалгуурт техникийн үзүүлэлт, чанар, стандартын шаардлага хангасан байдлыг харгалзах гэнэ. Энэ шалгуурдыг давсан аж ахуйн нэгжүүдээс тендэртээ мэдэгдсэн хамгийн бага үнийг нь үнэлж, сонгоно гэсэн заалт оруулсан гэлээ.  Мөн олон улсын жишиг ч хамгийн бага үнэ гэсэн шалгуур тавьдаг гэж ажлын хэсгээс тайлбарлалаа.

Хуулийн төсөлд тендэрт оролцсон бүх компанийн материалыг ил болгохоор заажээ. Ингэснээр шалгарсан болон шалгараагүй компаниуд давуу болон сул талаа мэдэх, үндэслэлгүйгээр гомдол гаргаж ажил унагадаг байдал арилна гэж үзэж байна.

Тендэрийн хуулинд 12 жилийн хугацаанд 23 удаа гар хүрсэн.   Алаг цоог засварууд хийж бусад хуультай нийцтэй байгаа эсэхийг харгалзаж үзээгүйгээс үүдэн зүйл болсон гэж байна. Тиймээс энэ удаагийн өөрчлөлтөөр цахимаар ажил хийх,  гүйцэтгэгч байгууллагаас хариуцлага нэхэх, ил тод байх гэсэн гурван үндсэн зүйлийг тодорхой болгохоор зорьсон гэж ажлын хэсгийнхэн тайлбарлаж байна.   Мөн тендэрт оролцогчийн гомдлыг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн тохиолдолд энэ хуулийн 20,7,3-т заасны дагуу тендэрийн баталгааг улсын орлого болгох доод хэмжээг 20 сая төгрөгөөс хэтрэхгүй гэсэн заалтыг өөрчилж гомдол үндэслэлтэй гэж шийдвэрлэвэл тендэрийн баталгааг буцааж олгохоор болжээ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө