Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Ц.Нямдорж: Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын гэр бүлээс хууль зүйн сайдын хувьд уучлал гуйж байна

  М.Ариунжаргал 2019-03-21 1247

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн шүүх ажиллагааг явуулахдаа хүний эрх зөрчин, хүчээр ял эдлүүлсэн гэх асуудал чамгүй хугацанд яригдсан. Тэгвэл энэ асуудалтай холбоотой тагнуулын ерөнхий газрын хоёр ажилтан болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын нэг ажилтанг цагдан хориод байгаа юм. 

Харин өнөөдөр хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хэргийн шүүх ажиллагаанд 1937 оны эрүүдэн шүүх бүхийл аргыг хэрэглэн ял авсан гурван хүнийг хүчээр хэрэг үүрүүлсэн гэж мэдэгдлээ. Тэрээр Содномдаржаа, Амгаланбаатар, Чимгээ нартай уулзсанаас гадна Содномдаржаа, Чимгээ нарын биеийн байдал муу байсан тул өчигдөр эмнэлэгт хэвтүүлжээ.

Тэрээр энэ хэсгийг эцсийг нь хүртэл явна гэдгээ онцоллоо. Дахиж Монгол улсын хуульчид харгис хэрцгий аргаар хүнийг эрүүдэн шүүж яргалдаг аргыг гаргахгүй байхын тулд системийн чанартай өөрчлөлт хийх хэрэгтэйг хэлсэн юм. Мөн шүүхийн шатанд өмгөөлөгч нарыг шахаж хавчин тэмдэглэлийг нь хураан авч улсын нууцад хавсарган хүүхдийг нь хар тамхины хэрэгт холбогдуулан худал мэдээлэл цацан цагдаа дээр байцаан шахаж байсан явдал цөөнгүй гарч байсан гэнэ. Харин Зориг агсныг хөнөөсөн хэргийн захиалагчийн тал дээр  дараах мэдээллийг өглөө.

Зориг агсныг хөнөөсөн хэргийн шүүх ажиллагаатай холбоотой хүмүүсийг хорьсон асуудал мөрдөн байцаалтын шатанд байгаагаас гадна энэ асуудал хол явна гэлээ. Гол ньхэрэгт хариуцлагаГүй хандсан болон хянасан, шүүсэн олон хүмүүсийн асуудал яригдаж байна гэдгийг онцоллоо.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө