Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хоёр шүүгчийн асуудлаар хуулийн байгууллага, ерөнхийлөгчид хандлаа

  М.Ариунжаргал 2019-03-23 1614

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банкны хөрөнгө оруулалттай Монголиан коппер корпорейшн худалдан авахдаа төрийн мөнгө оролцуулан амьгүй компаниуд ашиглаж мөнгө угаах замаар хууль зөрчин авсан гэж засгийн газар үзсэн.  Үүнээс үүдсэн шүүхийн маргаан хоёр жил гаран үргэлжилж байгаа ч хамгийн сүүлд нийслэлийн прокурор дээр дахин 49 хувьтай холбоотой асуудлыг хэрэгсэхгүй болгосон. УИХ, Үндсэн хуулийн цэц хүртэл дүгнэлт гаргачхаад байгаа энэ асуудал шүүх, прокурор дээр унаж байгаа нь 49- ийн талын томилгооныхон ажиллаж байна гэх хардлагыг дагуулж байгааг засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга хэллээ.

Тухайлбал Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч Х. Идэр нь УИХ ын гишүүн асан Д.Хувьтөгөлдөрийн хүү юм. Гишүүн асан Д. Хувьтөгөлдөр нь өөрөө эрдэнэт үйлдвэрт ажиллахаас гадна 49 хувийг худалдан авсан хүмүүсийн томилгоогоор очжээ. Тиймээс түүний хүү Х.Идэрийг шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуулийг зөрчсөн гэж үзжээ

Харин улсын дээд шүүхийн захиргааны тэнхимийн тэргүүн М.Батсуурь шүүгчийн тухайд мөн л Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой хүний хүү гэнэ. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдан авахдаа 9-10 компаниар дамжуулан мөнгө угаасан байж болзошгүй гэж үзэж байгаа. Тэдгээр компаниудын нэг болох Юнайтэд Энержи гэх компанид М.Батсуурь шүүгчийн аав дөрвөн жил ажилласан байна.

Захиргааны хэргийн шүүх дээр засгийн газрын шийдвэр удаа дараа унадаг нь хэн нэг шүүгчийн ашиг сонирхлын зөрчил явж байх магадлалтай тул шалгуулахыг хүссэн гэдгээ засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга  хэллээ 

Монгол улсад хуулийн байгууллагын завхрал дээд цэгтээ хүрснийг сүүлийн үеийн жишээнүүдээс харж болно гэдгийг тэрээр онцоллоо. Тухайлбал нөхөр нь хэрэгт орсны төлөө эхнэрт нь бэлгийн дарамт үзүүлсэн Е. Сагсай прокурорын бичлэг олонд ил болсон. Мөн Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгт шүүгчид нь өөрсдөө зохиомол хэрэг үүсгэн хэрцгийгээр гэмгүй иргэдийг эрүүдэн шүүж хүчээр ял үүрүүлсэн, хувийн компанийн хууль бус худалдан авах ажиллагаа шүүх прокурор дээр унадаг гэх мэт шүүгч прокуроруудтай холбоотой асуудалтай цаашид засгийн газар тэмцэх болно гэж тэрээр хэллээ 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө