Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Ө.Энхтүвшин: С.Зоригийн хэрэгт холбогдсон хүмүүсийг эрүүдэн шүүсэн бичлэгийг нийтэд ил болгох хэрэгтэй

  М.Ариунжаргал 2019-03-23 2910

Монголд өрнөсөн их хэлмэгдүүлэлт 1937 онд дээд цэгтээ хүрч байсан гэдэг. Тэр үеийн сэхээтнүүдэд хэрцгий аргаар эрүү шүүлт явуулж хүчээр хэрэг тулган үүрүүлж байсан хар өдрүүд түүхэнд үлдсэн байдаг юм. Тэгвэл 20 иод жил илрээгүй Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгт ял авсан гурван хүнд 1937 оны эрүү шүүлтийг тагнуулын ажилчид болон шүүгчид нь өөрсдөө хэрэглэж, зохиомол хэрэг үүрүүлсэн талаар салбарын сайд мэдэгдсэн. Өчигдөр засгийн газар шуурхай хуралдаж Хууль зүйн сайд болон ТЕГ- ын даргаас энэ хэргийн талаар мэдээлэл сонсчээ.

Тухайн үед Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарт эрүү шүүлт явуулж байсан бичлэгийг сэргээсэн ч прокурор үзүүлэхээс татгалзжээ. Харин тухайн бичлэгийг дэлгэх шаардлагатайг шадар сайд онцоллоо

Яг энэ асуудлаар өчигдөр орой үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд тухайн бичлэгийг үзсэн байна. Харин УИХ ын гишүүн Батзанданд ял авсан хүмүүсийн ар гэрийнхэн маш их дарамталдаг байсан талаар хэлжээ.

Тухайлбал: 

Б.Содномдаржаа, Т.Чимгээ  нарыг мөрдөн байцаагч нар дарамталж, модон сандал дээр хоолгүй суугаагаар нь олон өдрөөр хонуулсан, хэрэв унтвал нүдийг чинь сохлоно хэмээн сүрдүүлж долоо хоног нойргүй байлгасан, шөнийн цагаар Чимгээгийн өрөөнд эрэгтэй хоригдлууд оруулан сүрдүүлж, ээжийнх нь хашаанд нас барсан хүний цогцос хаян дарамтадпаг байсныг хэлжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө