Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Америкийн нэгэн эмэгтэй 6 ихэр хүүхдээ 9 минутад төрүүлжээ

  Б.Оюун 2019-03-23 2294

Америкийн Техас мужийн иргэн Тельма Чиака 6 ихэр хүүхэд төрүүлжээ. Нэг дор 6 ихэр хүүхдээ төрүүлэн амаржсан эх The Woman’s Hospital of Texas эмнэлгийн ажилтнуудын мэдээлснээр ямарваа хүндрэлгүй төрж, хүүхдүүд ердөө 9 минутын хугацаанд хорвоод мэндэлжээ.

2 охин, 4 хүү энэ сарын 15-нд эхээс мэндэлж, 800-1300 грамм жинтэй эрүүл саруул төрцгөөсөн байна. Эх хүүхдүүдийн биеийн байдал сайн байгаа талаар эмч нар нь ярьж байгаа юм.

Тельма Чиака ихэр охидууддаа өгөх нэрээ хэдийнэ олж, бяцхан охидууддаа Зина болон Зуриэль гэх нэр өгөх гэнэ. Харин 4 хүүдээ одоогоор нэр бодож олоогүй байгаа юм.
Техасын төрөх эмнэлгийн эмч нарын ярьж байгаагаар 6 ихэр төрөх магадлал 4,7 тэрбумд нэг тохиолддог гэнэ. Тиймээс чухам тэдний эмнэлэгт 6 ихэр хүүхэд эсэн мэнд мэндэлсэнд эмнэлгийн ажилтнууд туйлын баяртай байгаа юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө