Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

МАН-ын бүлэг АТГ-ын дарга болон дэд дарга нарыг томилох асуудлыг хойшлуулах нь зүйтэй гэж үзжээ

  М.Ариунжаргал 2019-03-25 971

УИХ дахь МАН ын бүлэг хуралдаж гурван асуудал хэлэлцжээ. Эхний асуудал нь С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгт ял авсан гурван хүнийг эрүүдэн шүүсэн асуудлаар Ц.Нямдорж сайдын мэдээллийг сонсож гурван шийдвэр гаргасан байна.

Үүнд эрүүдэн шүүсэн бичлэгийг олон нийтэд үзүүлэх, энэ хэрэгтэй холбоотой УИХ ын ажлын хэсэг байгуулах, мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл энэ асуудлыг анхааралдаа авч хуралдах хэрэгтэй гэж үзжээ.

Бүлгийн хурлаар хэлэлцсэн дараагийн асуудал нь ерөнхий прокурорын орлогчийг томилох асуудлыг түр хойшлуулах шаардлагатай гэж үзжээ. Хэлэлцсэн гурав дахь асуудал бол АТГ ын дарга болон дэд дарга нарыг томилох асуудлыг мөн хойшлуулахаар шийджээ.

Учир нь С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгтэй холбоотой, эрүүдэн шүүсэнтэй холбоотой асуудлыг яаралтайгаар шийдсэний дараа томилгоог бүхэлд нь хэлэлцэхээр төлөвлөжээ

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө