Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

БНСУ-аас 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авах хэлэлцээ хийгдлээ

  Б.Уянга 2019-03-26 936

Өмнөд Солонгосын Засгийн газрын тэргүүний айлчлалын хүрээнд долоон асуудлыг ярилцлаа.  Үүнд:

-500 сая ам долларын хөнгөлөлттэй зээлээр Солонго 1,2 түрээсийн орон сууцыг барих

-10 аймагт 300 сая долларын буцалтгүй тусламжаар ДЦС-ийн ажил хийгдэж байгааг яаравчилах

-2020 он гэхэд хоёр орны Стратегийн түншлэлийн харилцааг нэг шат ахиулах

-Эрүүл мэндийн салбарынхныг чадавхижуулах

-Дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд соёл урлаг, спортын уралдаан тэмцээнүүд зохион байгуулах

-Хоёр улс хоорондын Засгийн газар хоорондын 4-р хурлыг хуралдуулах

-Стратегийн түншлэлийн хүрээнд визгүй зорчих асуудлыг судалж, шийдвэртэй ажиллахаа Өмнөд Солонгосын Засгийн газрын тэргүүн Ли Наг Ён мэдэгдлээ.   2018 онд БНСУ-д МУ-ын ерөнхий сайд Хүрэлсүх айлчлах үеэрээ 500 сая ам долларын хөнгөлөлттэй зээлийн асуудлыг тавьсан. Энэ яриа бодит ажил болж өнөөдөр хэлэлцээ хийгдлээ. 500 сая ам доллараар түрээсийг орон сууцыг хөгжүүлэх төслийн хүрээнд Яармаг орчимд Солонго 1,2 хороолол барина.  Энэ ажлын макеттай хоёр талын албаныхан хэлэлцээрийн дараа танилцлаа.

БНСУ-ын Экзим банктай манай улсаас 5 удаа уулзалт хийхдээ 7 төсөл хөтөлбөр танилцуулсан.  Гэхдээ үүнээс 3 нь буюу Баянголын ам, Солонго 1,2 хорооллын төсөл дэмжигджээ.  Энэ нь нийт 7056 айлын орон сууц болох юм. 

Өмнөд Солонгосын ЗГ-ын тэргүүний айлчлал 1990 оны 3 сарын 26-нд хоёр улс дипломат харилцаа тогтоож байсан түүхэн өдөр болж байгаагаараа онцлог.  Уулзалтын үеэр хоёр орны иргэд харилцан зорчих урсгал нэмэгдснийг ярилцлаа. Өнгөрсөн жил 200 мянга орчим иргэн улс харилцан зорчжээ. Солонгос улс Монголын хувьд худалдааны дөрөвдөгч түнш, хөрөнгө оруулалтын хэмжээгээр зургаадугаар байрт жагсдаг.  Тэгвэл цаашид аж үйлдвэр, эрүүл мэнд, байгаль орчны салбарт харилцаагаа илүү өргөжүүлэх боломж байгааг айлчлалын үеэр хөндлөө. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө