Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ӨРНИЙН ЗУРХАЙ: 12 ОРД

  Д.Отгонсүрэн 2019-03-26 2475

2019/03/27

ХОНЬ 

Өнөөдөр хэт хичээснээс зарим ажил хэргийн үйл ажиллагаанд биеэ барьсан байдалтай байна. Цаг үеэ олсон хөнгөн зугаацал багахан хошигнол энэ өдрийн ухаалаг ажил хэргийн салшгүй хэсэг байна. Ганц бие хүмүүс хэн нэгэнтэй анхлан болзож байгаа бол их мөнгө зарах хэрэггүй болов уу. Та байгаагаараа илүү сэтгэл татам, сайн хүн байх болно.

ҮХЭР 

Өнөөдөр ажил хэргийн асуудлаар үл ойлголцох шалтгаанаар тань руу дайрч давшлах магадлал өндөр байна. Та үүнийг гал дээр тос хийх адилаар хүлээн авахгүй байхыг хичээ. Хэрэв ингэж чадваас таныг үзэх үзэл дээшилж, маш том хүндлэлийг авчрах болно. Сайтар бодож  нягтлахгүйгээр гаргасан шийдвэр, яарсан алхам хийвээс урьдчилан таахын аргагүй муу үр дүнд хүргэх нигууртай. Таны мэдлэг, туршлага, бусадтай нийцэн ажиллах чадвараас ажлын үр дүн шалтгаалах болно.

ИХЭР 

Энэ өдөр азаа үзэх хүсэл их төрөх магадлалтай тул хууль  зөрчсөний хэрэггүй. Сэтгэл хөдлөлдөө хөтлөгдөн өмнөх алхмаа тооцоолохгүй бол найдваргүй байдалд орж магад. Алдаагаа хүлээн зөвшөөрөх, нүглээ наманчлах, бүхнийг уучлах зэрэг нь асуудлыг шийдэх энгийн бөгөөд зөв арга болно. Уран бүтээлч хүмүүсийн ур чадвар өсөж, зөн билгийн хүч нэмэгдэнэ. Хайртай хүнтэйгээ харилцан ойлголцож зүрх сэтгэлээсээ ярилцсаны үндсэн дээр харилцаагаа муудахаас сэргийлж чадна.

МЭЛХИЙ 

Ажил хэргийн өнгөрсөн саруудын үр дүнд шинжилгээ хийх хэрэгтэй. Таны идэвхи зүтгэлийг удирдлага эсвэл түншүүд тань үнэлэх магадлалтай. Тавьсан зорилгодоо хүрэхийн тулд ганцаараа биш бусадтай хамтран тэмц. Хэрэв төлөвлөгөө хэвийн байвал энэ онд та ихээхэн үр ашигтай ажил гүйцэтгэх болно. Ажлын  амжилт таны нийгмийн байр суурийг нэмэгдүүлж, олон хүнд өөрийгөө хэн болохыг харуулах сайхан боломжийг олгоно. Ганц бие эрчүүдийн шинэ харилцаа холбоо хайр дурлал болон хувирч болзошгүй байна.

АРСЛАН 

Алдаанаас зайлсхийхийн тулд хамгийн дотнын хүмүүстэйгээ зөвлөлд. Энэ өдөр таны сэтгэл санаа таагүй байна. Магадгүй өнөөдөр танд ойр дотнын хүний халамж зөвлөгөө хэрэгтэй болов уу. Дарга удирдлагатай холбоотой шинэ шинэ ажил үүргүүд таныг дарах магадлалтай. Удахгүй ажил хэрэгтэй холбоотой таагүй мэдээ сонсож магадгүй. Иймээс тайвшралгүй ажиллаад бай.

ОХИН 

Өнөөдөр та бусдын анхаарлын төвд байж чадахгүй байгаа мэт сэтгэгдэл төрвөл бүү ундууцаж бухимд. Таны төрөлхийн чадвар бол бусдын нөлөөгүйгээр өөрийгөө зарлан тунхаглах юм. Гагцхүү энэ цаг үед танд бусдын нөлөөлөл багагүй нэвтэрснээс ийм байдал үүссэн тул дотоод дуу хоолойгоо сонсож өөрийгөө зарлан тунхагла. Ихэнх хүмүүс танилын хүрээгээ өргөсгөнө. Зарим шинэ танил танд гай дуудахыг анхаар. Эрүүл мэнддээ хайхрамжгүй хандахаас зайлсхий. Бусдад хоосон амлалт өгөхөөс болгоомжил.

ЖИНЛҮҮР 

Өнөөдөр идэвхтэй үйл ажиллагаа явуулсан ч  эрсдэл шаардахгүй ердийн ажлаа хийх нь зөв. Эерэг үр дүн авчрах шийдвэр гаргахад эрсдэлийг тооцохгүй үлдээх магадлал бий тул хэт ашиг хонжоонд шунах хэрэггүй. Бусдын санаа бодлыг ажил амьдралдаа тусгах хэрэгтэй байна. Зарим тохиолдолд л таны хувийн эр зориг, авхаалж самбаа шаардлагатай болно. Харин багийн ажиллагаанд анхаарах нь алс ирээдүйд их чухал болохыг од эрхэс сануулж байна. Их ажлаас болж эрүүл мэндээ орхигдуулалгүй спортоор хичээллэх нь стресст орохоос сэргийлнэ.

ХИЛЭНЦ 

Хайр сэтгэлийн асуудлаа шийдвэрлэхэд таатай байх болно. Зарим хүмүүсийн хүсэл тэмүүлэл байх тул үүнийг дэврээхгүй байх тал дээр анхаарлаа хандуул. Өнөөдөр хайртай хүндээ хатуу ширүүн үг хэлэхгүй байж, түүнийг аргадан халамжлах хэрэгтэй. Эрсдэлтэй алхам хийхээс зайлсхий. Харилцаанд таагүй уур амьсгал бүрдэх нь цаашдын амьдралд муу үр дагавартай тул хожим харамсахгүйн тулд ухаалаг тэвчээртэй бай.

НУМ 

Та тушаал ахиж, цалингаа нэмүүлэх хүсэлтэй байгаа бол өнөөдөр бүтэмжтэй байна. Гэхдээ энэ бол таны эцсийн зорилго байх ёсгүй. Том хүсэл мөрөөдлийнхөө хойноос тууштай итгэлтэй явж өөрийгөө хэн гэдгийг харуул. Од эрхсийн нөлөөгөөр та эхэлсэн ажлаа ойрын өдрүүдэд дуусгаж чадах болно.

МАТАР 

Од эрхсийн нөлөө таны харилцаа холбоо, ажил хөдөлмөр  болон аливаа албан уулзалтад саад учруулна. Энэ асуудлыг зохицуулах хамгийн сайн арга зам нь уян хатан байж, зарим зүйлд санаа зоволгүйурсгалаараа  явах юм. Өнөөдөр таньд ирсэн тусламжийг хүлээж авахгүй, хэтэрхий бардам зан гаргах хэрэггүй.

ХУМХ 

Өнөөдөр бичиг баримт бүрдүүлэх, төрийн байгууллагад хандах ажил урагштай байна. Та гаднаасаа ч дотроосоо ч гэрэлтэх болно. Дур булаам, өөртөө итгэлтэй байдал ажил төрөлд ч таатай нөлөөлнө . Хайрын харилцаанд та илүү санаачилгатай байснаар хайрттайгаа эвлэрч, сэтгэл санаагаа амар амгалан болгох бололтой.

ЗАГАС 

Танд албан тушаал дэвших болон сайшаал магтаал хүртэхэд хэн нэгэн саад болно. Үнэн байдлыг олохын тулд танаас сэргэг мэдрэмж, нарийн ухаан шаардана. Гэхдээ үүнд хэт анхаарвал ажил албанд ч хувийн амьдралд ч алдаа гаргах тул болгоомжил. Эрч хүч дэмий алдахгүй тулд дарга удирдлага болон албан тушаалын хэнээтнүүдтэй харьцахаас зайлсхийсэн нь дээр. Оройг амьдралдаа тааралдсан саад бэрхшээлийг хэрхэн даван туулсан баатарлаг түүхээ эргэн дурсаж өнгөрүүлэх нь сэтгэлийг  тань сэргээнэ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө