Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг МАН-ын бүлгийн хурлаар хэлэлцэх ёстой гэж үзлээ

  М.Ариунжаргал 2019-04-13 442

УИХ ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн үед гишүүдээс бага зэрэг шүүмжлэл гарсан нь уул уурхайн компаниудын ус ашигласны төлбөрийг бууруулж, мал аж ахуй, газар тариалан эрхлэгчдэд усны төлбөр тогтоох утга бүхий заалт багтжээ.

Тиймээс энэ хуулийн төслийг бүлгийн хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн МАН ын бүлэг тав хоногийн завсарлага авсан юм

Уг хуулийн төсөлд анхааралтай хандах ёстойг гишүүд хэлж байлаа. Учир нь газар тариалангийн салбараа хөгжүүлж хүнс экспортлогч орон болно гэх зорилт тавиад байгаа хэр нь усалгаанд төлбөр аваад эхэлбэл хүндрэлтэй гэдгийг хэлж байлаа.  Эсрэгээрээ уул уурхайд ашиглаж байгаа усны төлбөрийг багасгах биш нэмэх шаардлагатайг гишүүд хэлж олон удаагийн хэлэлцүүлэг хийх нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж байсан юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө