Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Хэнтий аймгийн Гутайн даваанд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд хууль зөрчиж байна

  Б.Уянга 2019-04-13 804

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно гэж заасан. Мөн стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаарахгүй гэж заажээ. Гутайн давааны бүлэг орд нь  “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” Улсын Их Хурлын 2007 оны оны 27 тогтоолын 1, 2 дугаар хавсралтад тусгагдаагүй байна.Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын энэ оны 02 дугаар сарын 19-ны өдрийн  тайлбар хүргүүлэх тухай албан бичигт Хэнтийн аймгийн Батширээт, Биндэр  сумын нутагт орших “Гутай”, “Гутайн даваа”, “Шургадагийн гол” нэртэй ашигт малтмалын ашиглалтын лицензыг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд заасан 11 үндэслэлээр цуцлах хууль зүйн үндэслэл одоогоор байхгүй талаар дурджээ.Ийнхүү төрийн байгууллагуудаас зөрүүтэй тайлбар мэдээллийг Байнгын хороонд ирүүлсэн байна. Иймд Байнгын хорооны дүрмийн 5.1.7-д заасны дагуу холбогдох байгууллага, албан тушаалтнаас тайлбар, мэдээллийг сонсож, иргэдэд үнэн зөв мэдээлэл өгөх, цаашид авах арга хэмжээний талаар байр сууриа нэгтгэх зорилгоор энэхүү хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Дээрх ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн нөхөх олговорыг тооцуулахаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газарт тус тус хүргүүлсэн тухай Цэрэнбат сайд мэдээллээ. 

Цаашид Гутайн даваа-Хөмүүл голын эхийг байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авснаар хамгааллын менежментийг Онон Балжийн байгалийн цогцолборт газарт хариуцуулахаар зардлын тооцоо хийгдээд байна гэлээ.

Үргэлжлүүлэн Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэн “Ю энд Би Гоүлд” болон бусад аж ахуйн нэгжүүдэд олгосон тусгай зөвшөөрөл болоод үүсээд буй асуудалтай холбогдуулан хийсэн мэдээлэлдээ, “Ю энд Би Гоүлд” компанийн лицензийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2017 оны албан тоот, мөн Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14-р зүйлийг үндэслэн 2017 оны долдугаар сард цуцалсан. Энэ асуудал гурван шатны шүүхээр дамжин, анхан шатны шүүхийн шийдвэр “Ю энд Би Гоүлд” компанийн талд гарсан. Бидний зүгээс байгаль орчны нөхөн сэргээлт хийгдээгүй зэрэг нутгийн захиргааны байгууллагын шийдвэрийг үндэслэн давж заалдсан боловч дээд шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, лицензийг сэргээсэн болно гэлээ. Иргэдийн зүгээс “Урт нэртэй” хууль буюу Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журам гарснаар Гутайн гол орчим хамгаалалтын бүсээс гарсан. Түүнчлэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас гол байхгүй гэсэн шийдвэр гаргасан тул тус газарт гол урсдаг гэсэн тогтоол гаргаж өгөхийг хүсье гэв.Ингээд УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг өнөөдрийн хэлэлцүүлгийг дүгнэж, хэлэлцүүлгээс гарах зөвлөмжийг танилцууллаа.

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө