Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Сөрөг хүчингүй парламент үндсэн хуулийг өөрчлөнө гэвэл Ардчилсан намын зөвлөл эсэргүүцэхээ хэллээ

  М.Ариунжаргал 2019-04-15 624

УИХ дахь Ардчилсан нам бүлэггүй болсон ч энэ долоо хоногоос зөвлөл хэлбэрээр сөрөг хүчний үүргээ биелүүлж эхэллээ. Тэдний зүгээс өнөөдөр зөвлөлийн хурлаа хийж хэд хэдэн зүйл дээр санал солилцжээ. Тухайлбал, эдийн засгийн өсөлт ажиглагдаж эхэлсэн ч инфляцийн түвшин буурахгүй байгааг эрх баригчдад санууллаа. Бараа бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгдэж иргэдийн худалдан авалт буурч байгааг онцлоод энэ хаврын чуулганаар эдийн засгийн нөхцөл байдалд анхаарал хандуулах хэрэгтэй гэлээ. Гол нь эдийн засгийн өсөлтийг дэмжих уул уурхайн чиглэлийн томоохон төслүүд зогсонги байдалд орж байгааг хэлж байна. Тавантолгой, Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг барих тогтоол гарсан ч ажил болгож IPO босгох асуудал шийдэгдэхгүй байгаад эрх баригчид хариулт өгөх хэрэгтэй гэсэн юм.
Мөн жижиг дунд үйлдэврлэлийг хөгжүүлэх сантай холбоотой хэрэг замхарч байгааг онцоллоо. Үүнээс гадна С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт УИХ-ын түр хороо байгуулах ажлыг Ардчилсан намын зөвлөл зарчмын хувьд дэмжиж байгаа ч хардах зүйл байгагүй байна гэлээ. Учир нь эрүүдэн шүүсэн хэргийг дуулиан болгож ард нь жинхэнэ хэрэгтнүүд асуудлын гадна үлдэх эрсдэлтэй тул УИХ-ын түр хороо байгуулагдвал хэргийн захиалагч, жинхэнэ хэрэгтнүүд гээд бүхэлд нь асуудлыг нягтлан шийдэлд хүрэх хэрэгтэй гэлээ.
Сүүлийн үед гишүүдийн дунд үндсэн хууль тойрсон асуудал эрчимтэй яригдаж байгаа. Учир нь сонгуулийн тогтолцоог хуулиар зохицуулдаг болох заалт оруулж ирсэн нь зарим гишүүдийн эсэргүүцэлтэй тулсан. Тэгвэл сөрөг хүчингүй болсон эрх баригчид үндсэн хуулийг өөрсдийн мэдлийн хүрээнд шинэчлэх чадамжгүй гэж үзэж байгаагаа хэллээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө