Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

МАН-ын бүлэг Улсын ерөнхий прокурорын орлогчид нэр дэвшигчдийг дэмжлээ

  М.Ариунжаргал 2019-04-15 793

Монгол Улсын ерөнхий прокурорын орлогчид Максимын Чинбат, Содонгийн Алиманцэцэг нарыг нэр дэвшүүлсэн. УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж Монгол Улсын Ерөнхийлөгчөөс УИХ-ын даргад зөвшилцөхөөр хүргүүлсэн ерөнхий прокурорын орлогчдын асуудлыг хэлэлцэн дэмжсэн байна. Мөн ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг өнгөрсөн долоо хоногт чуулганы хуралдаанаар хэлэлцсэн ч МАН-ын бүлэг завсарлага авсан. Үүнийг бүлгийн хурлаар хэлэлцэж уул уурхайн компаниуд ус бохирдуулж байгаа хэмжээгээр нь төлбөрийг нэмэгдүүлэх нь зүйртэй гэж үзжээ.
Мөн бүлгийн хуралдаанаар дэгийн тухай хуульд дахин өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцсэн байна. Удахгүй өргөн баригдах дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг зарчмын хувьд дэмжсэн гэдгийг хэллээ. Уг хуулиар гишүүдийн хариуцлагыг дээшлүүлэх хэд хэдэн заалт орсон гэдгийг онцоллоо. Үүнд, УИХ дэргэдээ дэгийн хороотой байх, гишүүдийг хариуцлагатай болгохын тулд зөвхөн хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой асуулт асууж хариулт өгдөг байх. Анхдугаар чуулганы үйл ажиллагааг хуульчлах зэрэг асуудлууд тусгагджээ. Харин хаврын чуулганаар үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхээр яригдаж байгаа ч эрх баригч нам сөрөг хүчингүй үед үндсэн хууль өөрчлөх чадамжгүй гэж Ардчилсан намын зөвлөл мэдэгдсэн. Үүнд бүлгийн дарга тайлбар хийлээ.
Сүүлийн үед төрөөс баримтлах төмөр замын бодлогын асуудал гишүүдийн дунд маргаан үүсгэсэн. Засгийн газраас Тавантолгой зүүнбаян чиглэлийн төмөр замыг дотоодын хөрөнгөөр барих шийдвэр гаргасан. Энэ асуудлыг ирэх долоо хоногийн бүлгийн хуралдаанаар нухацтай хэлэлцэнэ гэдгийг хэллээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө