Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Австрали улсаас Монгол улсад суугаа эрхэмсэг элчин сайд Дэйв Воусэнтай албан уулзалт хийлээ

  Д.Отгонсүрэн 2019-04-18 224

2019 онд Монгол Улсын Засгийн газраас “Иргэн төвтэй-төрийн үйлчилгээний” жилээр зарласан бөгөөд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь “Хариуцлагатай хэрэглээ-Хэрэглэгчийн эрх” ажлын хүрээнд 06 дугаар сарын 6,7-ны өдрүүдэд Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах байгууллага хоорондын туршлага солилцох “Улаанбаатарын уулзалт” арга хэмжээг анх удаа зохион байгуулахаар ажиллаж байна.
Үүнтэй холбогдуулан агентлагийн дарга Австрали Улсын элчин сайд Дэйв Воусэнтай албан уулзалт хийлээ. Тус уулзалтаар элчин сайд Австралийн өрсөлдөөн, хэрэглэгчийн эрхийг хамгаалах байгууллагын төлөөлөгчийг энэхүү арга хэмжээнд оролцуулах болон манай хоёр байгууллагын хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд дэижлэг үзүүлэх, цаашид Австрали Улсын элчин сайдын яамны зүгээс цаашид манай байгууллагын чадавхийг нэмэгдүүлэх үүднээс өөрсдийн орны шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн эрхийг хамгаалах талаарх сайн туршлагаасаа хуваалцан, мэдээлэл хийн хамтран ажиллахаа илэрхийллээ.
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР
70001286, 51-262345

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө