Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Ц. Нямдорж: С.Зоригийг хөнөөсөн хэрэгт ял авсан хүмүүсийг суллах боломж байгаа ч саад болох олон зүйл байна

  М.Ариунжаргал 2019-04-18 2986

Олон улсын парламентын холбоо манай улсад С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгтэй холбоотой албан ёсны зөвлөмж ирүүлсэн байдаг. Уг зөвлөмжийн хүрээнд УИХ дэргэд хянан шалгах түр хороо байгуулахаар нэр бүхий зургаан гишүүн тогтоолын төсөл санаачилсан. Түр хороо байгуулах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Хүмүүнлэг энэрэнгүй гэх ардчилсан нийгмийг тунхагласан Монгол улсад хэрцгий аргаар хүнийг эрүүдэн шүүж хүчээр хэрэг үүрүүлсэн гэх асуудал гарсан. Хамгийн ноцтой нь 20 иод жил илрээгүй байсан төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт гэмгүй иргэдэд хүчээр ял үүрүүлсэн нь олны анхаарлыг татаж байгаа.

Энэ асуудалд хуулийн байгууллага хутгалдан хүний эрхийг зөрчиж байгаа тухай олон улсын парламентын холбоо ажлын хэсгийн дүгнэлтэндээ ч дурдаж байжээ. Тиймээс хэргийн шүүн таслах ажиллагаанд хяналт тавихын тулд Парламент дэргэдээ түр хороо байгуулах шаардлагатай гэх зөвлөмж ирүүлсэн. Түр хороо байгуулах асуудлыг чуулганаар хэлэлцлээ

Гурван шатны шүүхийн шийдвэрээр С.Зориг агсныг шунахайн сэдэлтэй захиалгаар хөнөөсөн гэж дүгнэсэн. Гэвч хэргийн захиалагч одоог болтол тодорхойгүйн дээр хэрэг үйлдсэн гэгдэх хүмүүс хэлмэгдсэн болж таарч байна. Содномдаржаа, Чимгээ нар С.Зоригийг хөнөөхөд хэргийн газар хамт байсан гэгдэх Амгаланбаатарын үгээр ялласан гэж хууль зүйн сайд хэллээ. Гэвч эрүүдэн шүүхэд хуулийнхантай хамт оролцсон Амгаланбаатар нь намайг хүчээр тийм зүйл хийлгэсэн хэмээн өргөдөл гаргаж эхэлжээ. Харин Содномдаржаа, Чимгээ нарыг цаг хугацааны хувьд өнөөдөр ч хамаагүй суллах боломжтой ч саад болох олон зүйл байгааг хэллээ. 
 Ямартай ч түр хороо байгуулснаар хууль яаж зөрчив, гэмгүй хүмүүст хэрхэн хүчээр хэрэг үүрүүлж , эрүүдэн шүүв гэдгийг тодорхой болгоно гэлээ.

Түр хороо байгуулах тогтоолын төслийг УИХ ын гишүүн Болд, Батзандан, Санжмятав, Нямдорж, Сүхбат, Оюун-Эрдэнэ нарын гишүүд санаачилсан. ХАрин Оюун-эрдэнэ гишүүн өөрийн хүсэлтээр түр хорооны бүрэлдэхүүнээс гарч байгаа бол УИХ ын гишүүн Ө.Энхтүвшин, Нямбаатар нар орох хүсэлтээ илэрхийлснээр тогтоолын төслийг дэмжлээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө