Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Зөвшөөрөлгүй баригдсан байгууламж, хайс, хашааг буулгах 45 байршлыг тогтоожээ

  Т.Бадамханд 2019-04-18 713

Нийтийн эзэмшлийн гудамж талбай, явган хүний замыг хааж барьсан хашаа, хайс, байшин барилгуудыг албадан буулгах ажил эхэллээ. Эхний ээлжинд хотын төвийн 45 байршилд энэ ажил хийгдэхээр болсон байна. Сошиал орчин болоод бусад сүлжээгээр шүүмжлэл их дагуулдаг. Гэвч бүх зүйл хууль номын дагуу явагдаж байгааг нийслэлийн удирдлагууд хэллээ. 

НГА-нд иргэдээс орц гарц хаасан, зөвшөөрөлгүй хашаа хайс хатгасан гэх 45 байршлыг чөлөөлж өгөх санал ирүүлсэн байна. Газрын  зөрчлийг арилгах арга хэмжээний хүрээнд авто замын орц гарц явган хүний зам чөлөөлөх зөвшөөрөлгүй баригдсан хайс, хашааг болон өөрийн эзэмшил газраас илүү хашаа барьсан газруудыг буулгахаар төлөвлөжээ.

Иргэдээс болон холбогдох байгууллагуудаас ирсэн саналуудыг хэлэлцээд, 30 байршил дээр ажиллаад, 25 газрыг өнгөрсөн долоо хоногт чөлөөлсөн. 25 байршлын ихэнхэд нь явган хүн явах боломжгүй шон, төмөр хашаа зоосон байсан. Хашааны эзэд тодорхойгүй байсан учраас албадан чөлөөлөх арга хэмжээ авсан. Газар чөлөөлөхөд 4.1 сая төгрөгийн зардал гаргажээ. Зөвшөөрөлгүй байгууламж, хашаа буулгахаас гадна төвийн бүсийн 23 гудамжны зөвшөөрөлгүй самбарыг буулгахаар төлөвлөжээ.

Эхний ээлжинд Их тойрууд байрлах Сүхбаатар дүүргийн 1-8 хороо, Чингэлтэй дүүргийн 1-6 хороо, Баянзүрх дүүргийн 1, 3, 6, 15, 18, 25 дугаар хороон дээр нарийвчилсан судалгаа явуулаад, ирэх долоо хоногт холбогдох байгууллагууд зөрчлийг арилгаж явах юм байна. Нарийвчилсан судалгаа гаргаад шаардлага хүргүүлнэ. Шаардлага биелүүлэхгүй бол албадан буулгана гэж албаныхан мэдэгдлээ.

 

   

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө