Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Бритни Спирс сэтгэцийн эмнэлэгт эмчлүүлж байна

  Б.Оюун 2019-04-22 1593

Америкийн поп дуучин Бритни Спирсийг 4-р сарын эхээр сэтгэцийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа талаарх мэдээлэл Барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр таржээ. Тэгвэл зарим эх сурвалж Бритнийг 4-р сард биш бүр өнгөрсөн 1-р сараас сэтгэцийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа талаар мэдээлж байгаа юм.
Ингэхдээ Бритнийг өөрийн хүслээр биш харин эцгийнхээ шахалт шаардлагаар ийнхүү эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэсэн мэдээлэл ч тархжээ.

Тэгвэл энэ бүх мэдээлэл дуучны шүтэн бишрэгчдийг балмагдуулж, тэд дуучныг эмнэлэгт хорьж байгааг эсэргүүцэн #FreeBritney гэсэн хэштаг өрнүүлсэн байна.

Дуучин бүсгүй эмнэлэгт өөрийн хүслээр хэвтээгүй, түүнийг хүчээр сэтгэцийн эмнэлэгт эмчлүүлж байгаа гэсэн хардлагыг Бритнигийн ээж Линн Брижес өгчээ.

Тэрээр “бидний тэмцэл дуусаагүй, одоо л бүх зүйл эхэлж байна” гэж бичсэн байна. Түүний бичсэн энэ комментын дор нэгэн шүтэн бишрэгч “Бритни эцгийнхээ нөлөөнөөс гарч, биеэ даах цаг нь аль хэдийнэ ирсэн” гэсэн коммент бичихэд ээж нь like дарсан нь дуучны шүтэн бишрэгчдийг тэдний хайртай дуучин өөрийн хүслээр эмнэлэгт хэвтээгүй гэдэгт эргэлзэлгүй итгэхэд хүргэжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө