Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

"Эрүүл хүүхэд-Эрүүл шүд" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

  Ш.Бат-Эрдэнэ 2019-04-22 366

Сүү, тараг, цагаан идээнээс илүүтэйгээр хүүхэд өдөр тутамдаа чихэр, ундаа хэрэглэх болжээ. Энэ байдал нь хүүхдүүдийн дундах шүдний өвчлөлийг нэмэгдүүлж байна. Гэтэл шүдний өвчлөл нь амьсгалын замын болон халдварт өвчний суурь шалтгаан болдог.

Хүүхдүүдийн дунд шүдний өвчлөл өндөр байгаа учраас эрүүл мэндийн яамнаас Эрүүл шүд – Эрүүл хүүхэд хүүхэд хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. Хөтөлбөрийн хүрээнд 2-12 насны хүүддийн шүдийг эмчилж, эрүүлжүүлэн хүн амыг амны хөдийн эрүүл ахуйг сахих дадал хэвшилд сургах, шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх юм.  Энэ хүрээнд хувийн хэвшлийн 161 эмнэлэгтэй гэрээ байгуулаад байна. Эдгээр эмнэлгүүд урьдчилан сэргийлэх болон эмчлэх үйлчилгээг хийнэ.

Хөтөлбөр 5 жилийн хугацаанд хэрэгжинэ. Энэ онд 2-6 насны хүүхдүүдийг хөтөлбөрт хамруулах юм.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө