Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Д.Дамба-Очир: Оюутолгойтой холбоотой асуудлыг энэ сард багтаан хэлэлцэнэ

  М.Ариунжаргал 2019-04-23 419

Оюутолгой компани улсын төсөвт жилдээ 400 орчим тэрбум төгрөгийг татварт төлдөг байна. Гэвч жилд төлж байгаа татвараасаа илүү хэмжээний өрийг Монгол улсад үлдээж байгааг Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийн гишүүн онцолсон юм. Өөрөөр бол танд таван төгрөг өгөөд банкин дахь өрөн дээр нь 10 төгрөг нэмж байгаатай ижил зүйл болж байгааг тайлбарласан. Тиймээс далд уурхайн бүтээн байгуулалт санхүүжилтийн төлөвлөгөө буюу дубайн гэрээг зогсоогоод ч хамаагүй арга хэмжээ авах хэрэгтэй гэж ажлын хэсэг үзжээ.  Энэ асуудалд үндэсний аюулгүй байдлын зөвлөл зөвлөмж гаргахыг хүссэнээс гадна УИХ д дүгнэлтээ хүргүүлсэн юм. Харин байнгын хороон оюутолгойн гэрээний асуудлыг  энэ сард  багтаан хэлэлцэхээр төлөвлөжээ.

 Оюутолгой компани анх 4 тэрбум ам доллараар далд уурхайн бүтээн байгуулалт хийхээр гэрээнд заасан ч өнөөдөр зардлаа 3 дахин нэмж 11 тэрбум долларт хүргэсэн. Ингэснээр Монгол улсын төлөх өр нэмэгдэж, ойрын 30 жилд ашиг хүртэхгүй болгож байгааг ажлын хэсгийн дүгнэлтэд дурджээ. Дүгнэлтийг УИХ д хүргүүлсэн тул  даргын захирамжийг хүлээж байгааг байнгын хороон дарга хэллээ. Мөн зарим гэрээг зогсоох биш сайжруулах шаардлага байгааг онцолж байна.

Оюутолгойн гүний уурхайн олборлолт ирэх оноос эхлэхэд эдийн засагт оруулах үр өгөөж нь нэмэгдэнэ гэдгийг онцоллоо. Гэхдээ Дубайн гэрээнээс эхлээд зайлшгүй засах шаардлагатай олон зүйл байгааг эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба очир хэлж байна"

Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт  ирэх 2021 оноос эхлэх төлөвтэй байгааг хэлж байна. Гүний уурхайн ажил эхлэхэд уул уурхайн болоод эдийн засгийн салбарт өсөлт гарна гэлээ. Тиймээс гүний уурхайн ажлууд төлөвлөгөөний дагуу явах ёстой ч Монгол улсад хор хохиролтой байгаа зарим гэрээг УИХ аар хэлэлцэж засаж сайжруулахад анхаарах хэрэгтэйг онцоллоо.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө