Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Я.Содбаатар: Регистрийн дугаараар Фэйсбүүкт нэвтрэх нь олон орны жишиг

  М.Ариунжаргал 2019-04-24 608

Сүүлийн таван жилийн хугацаанд манай улсад интернет хэрэглэгчдийн тоо 4,5 дахин нэмэгджээ. Тухайлбал фэйсбүүк хэрэглэгчийн тоо 2012 онд 654 мянга байсан бол өнгөрсөн онд 3,1 саяд хүрсэн байна. Үүнээс үзэхэд хуурамч хаяг ашиглах ядвал их байгааг харж болохоор байгаа юм. Сүүлийн үед хуурамч хаяг нээн улс төрийн зорилгоор бусдыг гутаан доромжлох, нэр төрд халдах явдал их гарсныг зарим гишүүд хэлж байна. Тиймээс УИХ ын зарим гишүүд регистрийн дугаар овог нэрээр фэйсбүүкт нэвтэрч бүртгэлтэй болгох асуудлыг хөндөж эхэлсэн юм

Өнөөдрийн байдлаар манай улс фэйсбүүк хэрэглээгээр Азидаа нэгт явж байгаа бол дэлхийд 10 дугаар байрт жагсах болжээ. Энэ хэрэглээ хэт өндөр байгаа нь цахим орчинд бусдын нэр төрийг санаатайгаар үндэслэлгүй гутаан доромжлох, гэмт хэрэг үйлдэх, буруу ташаа мэдээллээр олон нийтийг турхирах, улмаар үймээн самуун гаргах эрсдэлд хүргэнэ гэдгийг хэлж байна.

Харин иргэд регистрийн дугаараар фэйсбүүкт нэвтрэх нь гадны компанид иргэдийн мэдээллийг алдах эрсдэлтэй гэх шүүмжлэл гарсан. Энэ асуудалд тэрээр дараах тайлбарыг өгч байна

Иргэд регистрийн дугаар овог нэрээр фэйсбүүкт нэвтрэх нь хуурамч хаягаар хүн гутаан доромжлох асуудлыг цэгцлэх зөв шийдэл гэдгийг тэрээр хэллээ. Дэлхийн олон орон энэ жишиг рүү орж байгаа тул цөөн хүнтэй манай улс энэ зохицуулалтыг хийх нь зүйтэй гэсэн юм. Содбаатар гишүүний тухайд энэ зохицуулалтыг хийх саналыг засгийн газарт тавьж байгаа юм байна. Мөн нэр бүхий гишүүд  мэдээллийн аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар дээрх зохицуулалтыг хийхээр судалж байгаа гэлээ

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө