Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Долоон албан тушаалтан хөрөнгө орлогын мэдүүлгээ  худал мэдүүлжээ

  Т.Бадамханд 2019-04-25 912

 ХАСХОМ-ээ зөрчилтэй мэдүүлсэн 7 албан тушаалтан байна.

Үүнд Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ ХНН-ийн ерөнхий нягтлан бодогч Б.Эрдэнэчимэг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Мэдээлэл технологийн газрын Мэдээллийн сан, програм хангамжийн хэлтсийн дарга П.Нэргүй “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Баярцогт “Эрдэнэт үйлдвэр” ААТҮГ-ын орлогч захирал Д.Дэлгэрбаяр Эрүүл мэндийн яамны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Б.Туяа  Гаалийн ерөнхий газрын Улаанбаатар хот дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагч Н.Батбаяр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг дарга Р.Батжаргал нар багтаж байна.

 Хөрөнгө орлогын мэдүүлгээ худал мэдүүлсэн долоон албан тушаалтанд цалин бууруулах, сануулах арга хэмжээ авч ажилласан байна.

2019 оны нэгдүгээр улиралд явагдсан төрийн албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлэг дуусч нэгдсэн мэдээллийг олон нийтэд танилцуулсан.

Хөрөнгө орлогын мэдүүлгийг өгөх шаардлагатай 40 гаруй мянган албан хаагч бий. Одоогоор ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээний 41 байгууллагын 17600 гаруй мэдүүлэг гаргагчдын хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-ын  цахим мэдээллийн сүлжээнд байршуулаад байгаа юм байна. 

Нийт 28 албан тушаалтны ХАСХОМ-т төлөвлөгөөт болон өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр хяналт шалгалт явуулжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө