Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Л. Оюун-Эрдэнэ: Оюутолгойн гэрээний дараа авлига авсан 4-5 хүний асуудал яригдаж байгаа

  М.Ариунжаргал 2019-05-14 1373

Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийг эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэх асуудал хойшилсоор байна. Нууцын тодотголд хамруулаад байсан дүгнэлтээ оюутолгой компанийн удирдлагуудад  УИХ- ын гишүүн Д.Дамба-очир  өгчихсөн асуудал ч гараад байгаа. Тэрээр эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа дөрвөн сард багтаан хэлэлцэнэ гэж мэдэгдэж байсан.

Гэвч энэ асуудал энэ долоо хоногт дахин хойшилсон байна. Үүнээс гадна Оюутолгойн гэрээний дараа авлига авсан нөхцөл байдал 4-5 хүнд дээр үүссэн тул хуулийн байгууллага шалгаж байгааг ЗГХЭГ-ын дарга хэллээ.

Оюутолгойн гэрээ анхнаасаа алдаатай  байсан уу гэх асуудлыг үе үеийн төрийн түшээдүүд хөндөж гэрээг сайжруулах асуудлыг арван жил ярьж байна.   Энэ удаад ч эрх баригчдын дунд талцал үүсгээд байгаа оюутолгойн гэрээний дүгнэлтийн эхлээд эдийн засгийн байнгын хороо, дараа нь УИХ-аар хэлэлцэгдэж байж засгийн газар байр сууриа илэрхийлнэ гэлээ. 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө