Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ

  С.Золбоо 2019-05-16 814

2019.05.17 / БИЛГИЙН ТООЛЛЫН 13

ЗУНЫ ТЭРГҮҮН ШАРАГЧИН МОГОЙ САРЫН НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХӨХ БАР ӨДӨР

  Үс засуулбал: Жаргал ирнэ.
Наран ургах, шингэх: 05.14-20.25
Барилдлага: Үл тохирох 
Шүтэн барилдлага: Сэрэхүй 
Суудал: Мод
  Аргын тооллын 5 сарын 17, Сугар гараг. Билгийн тооллын 13, Салхины эх одтой, хөх бар өдөр. Өдрийн наран 5 цаг 14 минутад мандан, 20 цаг 25 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сан тавиулах, угаал үйлдэх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.
Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө