Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

СОЁЛЖЪЁ: Зам хөндлөн гарахдаа “Чихэвч” зүүхээ больцгооё

  С.Золбоо 2019-05-16 301

Явган зорчигчид зам хөндлөн гарахдаа ойр орчмоо харж, анхаарал болгоомжтой байх ёстой. Гэвч иргэд тэр дундаа залуучууд хөгжим сонсож, чихэвч зүүж зам хөндлөн гардаг болчимгүй зантай. Замын хөдөлгөөнд оролцохдоо чихэвч зүүх нь таны эрүүл мэндэд олон эрсдэлийг дагуулдаг.

Тухайлбал  машины сигнал болон замын зохицуулагчийн шүгэл үлээх дуу чимээг сонсоогүйн улмаас машинд мөргүүлсэн тохиолдол олон байдгийг цагдаа нар анхааруулж байна. Иймээс өөртөө хайртай байж замаар хөндлөн гарахдаа чихэвч зүүхээ больцгооё.

Явган зорчигч та хотын соёлд суралцаж, өөрийн аюулгүй байдлыг ханган зам гарахдаа чихэвч зүүх, утсаар ярьдаг хайхрамжгүй байдлаа засъя. Таны зүрх дуртай дуугаа сонсоод зам гардаг бодлогогүй үйлдлээс болж үүрд зогсох учиргүй гэдгийг санаарай.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө