Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Ш.Раднаасэд: Надад одоогоор МАН- аас нэр дэвших эрхийг хассан бичиг цаас ирээгүй байна

  М.Ариунжаргал 2019-05-17 567

МАН-ын Хяналтын ерөнхий хороо өчигдөр хуралдаж, УИХ ын гишүүн Ш.Раднаасэд, Д.Дамба-очир нарыг улс орны эрх ашигт харшлах алдаа гаргасан гэж үзээд хийсэн үйлдэлд нь хариуцлага тооцохоор болсон байна. Ингэхдээ тус хоёр гишүүнд таван жилийн турш МАН-аас улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэр гаргажээ. Ингэснээр 2020 оны сонгуульд Ш.Раднаасэд, Д.Дамба-очир нар нэр дэвшиж өрсөлдөхгүй боломжгүй болсон талаар бид өмнө мэдээлэл хүргэсэн: Тэгвэл энэ асуудлаар УИХ-ын гишүүнээс тодруулахад:

Ш.Раднаасэд: Нэгдүгээрт  надад одоогоор МАН -аас нэр дэвших эрхийг хассан бичиг цаас ирээгүй байна.

 Хоёрдугаарт тийм шийдвэр гаргасан бол Говь-Алтай аймгийг Ш.Раднаасэдээс салгах гэсэн санаа. Энэ асуудлыг МАН-ын Хяналтын хорооноос асуух хэрэгтэй байх. Гуравдугаарт Үндсэн хуульд УИХ-ын гишүүн гаргасан саналынхаа төлөө хариуцлага хүлээхгүй гэсэн заалтыг зөрчсөн үйлдэл болж байна" гэв. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө