Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Махны экспортод квот тогтоох уу

  Б.Уянга 2019-05-17 438

Махны үнэ өссөн асуудалд нөлөө бүхий этгээдүүд оролцсоноос үүдэлтэй байж магадгүй хэмээн ЗГ уг асуудлыг шалгахаар болсон. Эмээлт, Хүчит шонхор зэрэг захуудад ажиглалт хийсний үндсэн дээр Тагнуулын байгууллага шалгалт хийжээ. Учир нь мах стратегийн бүтээгдэхүүн, Монголчуудын гол хэрэглээ учраас үндсэн үүргийнхээ хүрээнд Тагнуулын Eрөнхий газар хянан шалгах ажиллагаа явуулсан хэмээн ЗГХЭГ-ын дарга Л. Оюун-эрдэнэ хэлж байна. Шалгалтаар зөвшөөрөлтөй болон зөвшөөрөлгүй компаниудын ялгааг гаргаж ченжүүд дээр асуудал байгаа эсэхийг тогтоохыг зорьсон гэлээ. ЗГ-т дөрвөн сувгаар махны үнийн хөөрөгдөлтэй холбоотой мэдээлэл ирсэн учраас холбогдох байгууллагуудад үүрэг өгчээ. Үүний нэг нь Тагнуулын ерөнхий газраас явуулсан ажиллагаа байжээ. Дотоодод ийм шалгалт хийгдсэн учраас одоо гадагшаа гаргах махандаа квот тогтоох уу үгүй юу гэдгийг тодорхойлно гэлээ.


Нөөцийн махыг өмнөх жил 12 мянган тонноор бэлтгэж хавар худалдаанд гаргадаг байсан. Харин энэ жил 4000 тонныг бэлтгэснээс үүдэн нийлүүлэлт муудсан байх магадлалтай. Махны үнэ өсөх нь малчдад эерэг зүйл боловч хот суурин газрынхан, мах гол хэрэглээ болсон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд том асуудал юм. Харин үүнийг зарим гишүүд цаг хугацааны асуудал, шинэ мах гарахтай зэрэгцээд буух боломжтой үзэгдэл гэж тайлбарлаж байна. 



 Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар үнэтэй холбоотой асуудлыг түлхүү ярьжээ. Эрчим хүч, инфляц, валют, өргөн хэрэглээний барааны үнэ гээд олон асуудал хөндөгдсөн байна. Иргэдийн гол хүлээлт болсон махны үнийг бууруулах талаар квот тогтоох зэргээр шийдэх боломжтой гэж харж байна. Тиймээс ЗГ энэ асуудлаар тогтоол гаргаж магадгүй гэсэн хүлээлт байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө