Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Д. Дамба-Очир: Намаас таван жил дэмжихгүй гэдэг нь сонгуулийн тойрог булаан авах гэсэн оролдлого

  М.Ариунжаргал 2019-05-17 700
style="background-color:lightgrey;"

 УИХ- ын гишүүн Д.Дамба-Очир нь Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийг Рио тинто компанийн удирдлагуудад өгсөн, Харин Ш.Раднаасэд гишүүний тухайд хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудлыг оруулж ирсэн гэдгээр МАН ын хяналтын хороо хариуцлага тооцсон гэж байгаа. Тус хоёр гишүүнийг улс орны эрх ашигт харшлах алдаа гаргасан тул эрх баригч нам таван жилийн хугацаанд дэмжлэг үзүүлэхгүй гэж шийджээ. Өөрөөр бол 2020 оны сонгуульд нэр дэвшин өрсөлдөхгүй болж байна гэсэн үг юм.

Тэгвэл хоёр гишүүний тухайд энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хатуухан хэллээ. Учир нь намын бодлого коммунист хэлбэрт шилжиж УИХ ын үйл ажиллагаанд онцлохоос гадна сонгуулийн тойрог булааж авах гэсэн оролдлого хийлээ гэдгийг онцолсон юм .

 


 Намынхаа хяналтын хорооноос сахилгын шийтгэл хүртсэн хоёр гишүүний тухайд сонгуулийн тойргийг хүчээр булаан авах гэлээ гэж мэдэгдсэн нь анхаарал татаж байгаа юм. Учир нь ирэх оны сонгуулийг томсгосон мажоритар системээр явуулах хуулийн төслийг УИХ ын гишүүн Л.Энх-Амгалан санаачилж намын удирдлагууд нь дэмжсэн гэх мэдээлэл байна. Өөрөөр хэлбэл ирэх оны сонгуульд Булган, Дундговь, Говь-Алтай, Сүхбаатар аймгуудыг тус бүр хоёр мандаттай болгох асуудал яригдаж байгаа юм. Харин Өвөрхангай аймгийг дөрвөн мандаттай болгохоор хуулийн төслийг боловсруулсан нь ийнхүү гишүүдийг тойрог булаах оролдлого гэж ярихад хүргэсэн байх талтай. Тэгвэл МАН ын бүлгийн даргын зүгээс хоёр гишүүнээ таван жилийн турш дэмжихгүй гэсэн хяналтын хороог шийдвэрээ эргэж харахыг хүсчээ
 Авлигын хэрэгт ял завших боломж олгосон хөөн хэлэлцэх хугацааны өөрчлөлтийг УИХ ын гишүүн Ш.Раднаасэд санаачилсан гэж байгаа. Харин Оюутолгойн гэрээнд хийсэн шалгалтын дүн бүхий 43 хуудас материалыг Д.Дамба-Очир гишүүн Рио тинто компанийн удирдлагуудад өгсөн гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл УИХ ын гишүүн чуулган болон байнгын хороонд хэлсэн үг хийсэн үйлдэлдээ хариуцлага хүлээхгүй гэдэг хуулийн заалт байгаа тул хяналтын хорооны шийдвэр үндсэн хууль зөрчлөө гэдэг зүйлийг бүлгийн дарга болоод шийтгэл хүртсэн хоёр гишүүн хэлж байгаа юм

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө