Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг ялласан гурван шатны шүүхийн тогтоолыг ил болгоно

  Б.Уянга 2019-05-21 603

Түр хороо байгуулагдсан цагаасаа хойш гурван удаа хуралджээ. Ингэхдээ дандаа нууцын зэрэглэлтэй материалуудтай танилцсан гэж байна. Тиймээс хаалттай хуралдаж ул суурьтай задлан шинжилсний дараа олон нийтэд нээлттэй мэдээлнэ гэлээ. С. Зориг агсны амь насыг хөнөөсөн хэмээн шүүхээр шүүн таслагдаж ялын дээд хэмжээ авсан Содномдаржаа, Чимгээ нарыг эрүүдэн шүүж хүчээр хэрэг хүлээлгэсэн хэмээн Түр хорооныхон үзсэн.

Тийм ч учраас уг хэргийг шийдвэрлэсэн гурван шатны шүүхийн тогтоолтой танилцахаар болжээ. Улсын ерөнхий прокурорын байранд очин, архиваас уг материалуудыг гаргаж өмгөөлөгчдийн хамт танилцахаар болсноо дуулгалаа.

Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг суллах болон хэргийг мөрдөн байцаалтад буцаах, хэргийг задлах эрх ганцхан Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүгчдийн хуралдаанд бий. Гэтэл хяналтын шатны шүүхийг ерөнхий шүүгч өөрөө даргалж хууль зөрчсөн явдал гарсан. Тиймээс шинээр томилогдсон прокуроруудыг хуулийн хүрээнд ажиллаж яаралтай шийдвэр гаргахад Түр хорооны зүгээс хүсэлт тавьж ажиллаж байгааг хэллээ.

 Түр хорооныхны танилцаж байгаа нууцын зэрэглэлтэй материалууд дотор Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарын УИХ-ын гишүүдэд хаягласан захидал, өргөдөл, гомдол зэргүүд байгаа гэлээ. Эдгээрийг хуулийн хүрээнд ил болгох асуудлыг тавихаас гадна түр хорооны долоон гишүүн нэгдсэн байр сууринд хүрсний дараа нээлттэй мэдээлэл хийхээр төлөвлөжээ

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө