Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг тусгай дэгээр хэлэлцэнэ

  М.Ариунжаргал 2019-05-21 264

Сүүлийн 10 гаруй жил идэвхтэй яригдаж байгаа үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг энэ парламент хийхээр төлөвлөөд байгаа. Тэгвэл хаврын чуулганы хугацаанд багтаан хэлэлцэхээр төлөвлөсөн үндсэн хуулийн нэмэлтийг УИХ д өргөн барихад бэлэн болжээ. Хэрэв өргөн барьсан тохиолдолд бусад хууль хэлэлцэхтэй адил энгийн дэгээр явах нь хангалтгүй гэж зарим гишүүд үзсэн байна. Тиймээс үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд дэгийн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж эхэллээ.

Тухайлбал үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх үеэр УИХ болон байнгын хорооны гишүүдийн ирцийг 4/3 аас доошгүй байхаар хуралдах хэрэгтэй гэж тусгажээ.

Мөн гишүүдийн асуулт асуух болон хариулах хугацааг 5 минут байсныг 8 болгож, үг хэлэх хугацааг 10 минут болгон сунгахаар зохицуулжээ

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө