Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Ц. Нямдорж: Эрүүгийн хуулийн цогц өөрчлөлтийг УИХ-аар оруулахдаа хөөн хэлэлцэх хугацааг өөрчлөнө

  М.Ариунжаргал 2019-05-23 574

Харин хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж эрүүгийн хуулийн өөрчлөлтийг цогцоор нь УИХ аар оруулна гэж мэдэгдлээ.

Цагаан захтнуудын хэрэг буюу авлига албан тушаалын гэмт хэргүүд ял завших боломжийг хуулиар нээгээд өгчихсөн. Тодруулбал 2017 онд эрүүгийн болон зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа гэмт хэрэг хөөн хэлэлцэх хугацааг багасгасан байгаа юм. Тиймээс хөөн хэлэлцэх хугацааг нэн даруй өөрчлөхгүй бол Мэргэжлийн хяналтын байцаагч нартай холбоотой тэрбум төгрөгийн авлигаас гадна өөр олон хэрэг хэрэгсэхгүй болохоор байгаа.

Тиймээс эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ахлагчаар ажилласан Х.Нямбаатар гишүүн өнөөдөр хөөн хэлэлцэх хугацааг хөндсөн нь  маргаан үүсгэлээ

УИХ ын гишүүн Б.Пүрэвдоржийн тухайд эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийн гишүүнээр ажилласан. Харин тэрээр хөөн хэлэлцэх хугацааг эрх баригч намын гишүүд хүч түрэн батласан нь цаанаа зорилготой гэсэн юм. Учир нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болох дараагийн хэрэг Жастын Батхүүтэй холбоотой Эрдэнэтийн 51 хувийг барьцаанд тавьсан асуудал гэлээ.

 Эрүүгийн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр дан ганц хөөн хэлэлцэх хугацаа шүүмжлэл дагуулаагүй. Тиймээс энэ хуулийг цогцоор нь өөрчлөх асуудлыг хууль зүйн яаман дээр боловсруулаад бэлэн болсон гэдгийг салбарын сайд хэлж байна. 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө