Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Д.Эрдэнэбат: Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлаар намайг яллагдагчаар татсан нь үнэн

  М.Ариунжаргал 2019-05-23 647

УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбатыг 2016 онд Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдан авах ажиллагаанд оролцож хууль зөрчсөн гэж үзэн яллагдагчаар татсан гэх мэдээлэл цацагдсан.

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн үед худалдаа хөгжлийн банкны хөрөнгө оруулалттай Монголын зэс корпораци Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдан авахдаа хууль зөрчсөн, төрийн мөнгө оролцуулсан гэж үзэж байгаа. Мөн 49 хувийг худалдан авсан тал 51 хувийн эзэмшигч талын эрх ашгийг зөрчиж 2016 оноос хойш  2,2 их наяд төгрөгийн зөрчилтэй ажилласан гэдгийг сангийн сайд мэдэгдсэн.

Тэгвэл энэ асуудалтай холбогдуулж аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан УИХ ын гишүүн Д.Эрдэнэбатыг авлигатай тэмцэх газар яллагдагчаар татсан байна

Хөгжлийн банкны шалгалтаар илэрсэн ноцтой зөрчлүүдэд Д.Эрдэнэбат гишүүний нэр холбогдох болсон. Харин тэрээр хуулийн байгууллага шалгаж байгаа ажлыг засгийн газрын сайд нар олон нийтэд мэдээлсэн нь хууль зөрчсөн үйлдэл тул холбогдох байгууллагуудад гомдол гаргаж байгаагаа хэллээ. Мөн цаашид улс төрийн тэмцэл хийнэ гэдгээ мэдэгдлээ

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдан авах ажиллагаанд оролцсон худалдаа хөгжлийн банкны удирдлагууд болох О.Орхон, Эрдэнэбилэгээс гадна бусад шалгагдах ёстой хүмүүст хуулийн байгууллага мэдээлэл өгч байгаа гэдгийг Ц.Нямдорж сайд хэлж байсан. Тэднийг цагдан хорих эсэхийг шүүхээр хэлэлцэх асуудал удаа дараа хойшилж байгаа энэ үед эхнээсээ гадагш гарах оролдлого хийж эхэлсэн гэдгийг онцолсон удаатай. Харин Д.Эрдэнэбат гишүүний тухайд цаг тухай бүрт нь мэдүүлгээ өгч ном журмын дагуу шалгуулна гэдгээ хэллээ. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө