Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Ж.Батзандан: Гишүүдийн архидалтаас болж хүний амь хохирсон гэж Ерөнхийлөгч үзсэн

  М.Ариунжаргал 2019-05-24 6250

УИХ-ын гишүүд чуулганы хуралдаандаа суудаггүй нь энгийн үзэгдэл болж хуулийг өөрсдийн эрх ашигт нийцүүлэн гэмт этгээдүүдийг хариуцлагаас мулталж, хүчин, хүн амины хэрэгт нэр холбогдох боллоо хэмээн ерөнхийлөгч хэлсэн. Ерөнхийлөгчийн зүгээс УИХ гэмтнүүдийн чуулбар боллоо хэмээн өчигдрийн хуралдаан дээр хэлж бүрэн эрхээ хэрэгжүүлэх чадамжгүй болсон УИХ өөрөө тар гэсэн юм.  Мөн төрийн ордны тухай хуулийн заалтыг ноцтой зөрчиж албан тасалгаандаа согтууруулах ундаа хадгалах, хэрэглэх байдал даамжирснаар эрдэнэт хүний амь сүйдэх нөхцөл үүслээ гэж хэлсэн нь олон нийтийн анхаарлыг татаж эхэллээ. Энэ асуудлыг өнөөдөр УИХ ын гишүүн Ж.Батзандан хөндсөн юм. 

Өнгөрсөн баасан гарагт төрийн ордонд УИХ ын гишүүн асан Г.Батхүү зуурдаар нас барсан. Түүний үхлийн шалтгаан одоогоор тодорхой болоогүй хэдий ч гишүүдийн архидалттай холбоотой байсан уу гэдэг асуулт гарч байна.

Сүүлийн үед УИХ ын гишүүдийн сахилга хариуцлага хүчтэй яригдах болж дэгийн хуулиндаа өөрчлөлт оруулан хурууны хээгээр ирцийг нь бүртгэж байгаа. Гэвч цаашид гишүүдийн сахилга хариуцлага сайжрахгүй байвал УИХ өөрөө тарах асуудлыг ярьж болно хэмээн парламентын спикер хэллээ.  УИХ өөрөө тарах саналыг ерөнхийлөгчийн зүгээс хоёр дахь удаагаа тавьж байна. Гэхдээ хуульд зааснаар нийт гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь тарах нь зүйтэй гэж үзвэл нөхцөл бүрдэх юм

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө