Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

УИХ-ын 42 дугаар тойрогт МАХН-аас Н. Энхбаяр өрсөлдөхөөр боллоо

  Т.Бадамханд 2019-05-24 702

УИХ-ын 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд улс төрийн намууд нэр дэвших гишүүдээ сонгож байна. Өнөөдөр МАХН-аас тус тойрогт нэр дэвших гишүүнээ Бага чуулганы хуралдаанаар шийдвэрлэсэн байна.

Бага чуулганы хуралдаанд хоёр нэр дэвшигч нөхөн сонгуульд өрсөлдөхөөр нэр дэвшсэн байна. Үүнд тус намын дарга Н.Энхбаяр, гишүүн С.Ононбаяр нар өрсөлдөж намын дарга 91 хувийн саналаар нөхөн сонгуульд нэр дэвших боллоо. Харин намын гишүүн С. Ононбаяр нь 9 хүний санал авчээ.  

 Хэнтий аймагт явагдах нөхөн сонгууль шударга болох ёстойг намын дарга онцлоод ирэх даваа гарагт энэ сонгуультай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцийн хуралдааны тов зарлаж байгаа.Өөрийн томилсон гишүүдээ сонгуулийг ойлгомжгүй байдалд оруулахаар ажиллаж байна гэж намын дарга үзэж байна. МАХН-аас нэр дэвшиж байгаа Н.Энхбаярт итгэж, шударга сонголт хийхийг Хэнтий аймгийн иргэдэд уриаллаа.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө