Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

“Бид сайн сайханд дагуулна” уриатай Чингэлтэй фестиваль боллоо

  Т.Бадамханд 2019-05-25 676

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монгол улсын Соёл, урлагийн их сургуультай хамтран соёл урлагаар дамжуулан иргэдийг соён гэгээрүүлэх, амьдралын нийтлэг соёлыг төлөвшүүлэх, үндэсний өв, соёл, орчин цагийн хотын соёлыг сурталчлан, түгээн дэлгэрүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх зорилгоор “Бид сайн сайханд дагуулна” уриатай “Чингэлтэй фестиваль” арга хэмжээг долоо дахь жилдээ энэ сарын 25-ны өдөр буюу ирэх Бямба гарагт зохион байгууллаа. 

Анх 2013 онд “Хотын гудамж-Миний нутаг” нэртэйгээр эхлүүлж байсан Чингэлтэй фестиваль арга хэмжээгээр Нийслэлийн иргэд, жуулчид Тусгаар тогтнолын талбай, Ж.Самбуугийн гудамж, Анкарагийн гудамжинд гэр бүл, анд нөхөд, хамт олноороо машингүй, стрессгүй, хөгжөөнт тоглоом, үндэсний болоод орчин үеийн хотын соёл урлаг, спортын арга хэмжээгээр үйлчлүүлж баяр хөөр, аз жаргалаар дүүрэн нэгэн өдрийг өнгөрүүлдэг уламжлалтай болжээ.

Энэ сайхан уламжлалыг дүүргийн Нутгийн захиргааны байгууллага бодлогоор дэмжин Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор батлагдсан Монгол улсын Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээнд тусгагдсан байгаль, түүх, соёлын үнэт өв, нүүдэлчин ахуй, уламжлалт зан заншлыг тусгасан өөр өөрийн онцлог бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээний ялгаатайгаар бүсчлэн хөгжүүлэх зорилтын хүрээнд төрийн байгууллагууд, мэргэжлийн соёл урлагийн байгууллага, аж ахуйн нэгж байгууллагууд, иргэдтэйгээ хамтран Чингэлтэй фестивалийг соёлын аялал жуулчлал чиглэлээр өргөжүүлэн хэтдээ Монгол улсаа олон улсад сурталчлах үндэсний хэмжээний фестиваль болгохоор зорьж байгаа юм байна

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө