Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Хар тамхины асуудлаар хийх мэдээллийг хаалттай хэлэлцэнэ

  Д.Отгонсүрэн 2019-06-12 232

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Протокол соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Эрдэнэт ТӨҮГ-ын захирал Х.Бадамсүрэнгээс 49 болон 51 хувийн асуудлыг асуусан бөгөөд энэ үеэрээ Эрдэнэттэй холбоотой 40 сая америк доллар нохойн замаар орлоо гэж бодоод байгаа талаараа ч хэлэв.

Харин Эрдэнэт ТӨҮГ-ын дарга Х.Бадамсүрэн ажилчдын байранд амьдарч байгаа бөгөөд 3 сая төгрөгийн цалин авдаг талаар тайлбарлалаа.

Х.Бадамсүрэн үргэлжлүүлэн “Эрдэнэт үйлдвэрийг барьцаалсан, тэр дундаа 51 хувийг тасдаж барьцаалсан зүйл огт байхгүй.

Харин Эрдэнэт үйлдвэр баталгаа гаргаж Жаст ХХК зээл авсан. Тэр үед үйлдвэрийн удирдлагаар ажиллаж байсан хүмүүс баталгаа гаргаагүй, гарын үсэг дуурайлгасан гэдэг асуудал хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа ч гэсэн олон улсын арбитрын шүүх Эрдэнэт үйлдвэрийг 51 сая америк долларыг төлөх ёстой.

115 сая америк доллар болсныг хэлэлцээ хийж ажилласны үндсэн дээр 40 сая америк доллараар хаасан. Энэ мөнгийг буруутай этгээдүүдээр төлүүлэхээр ажиллаж байна” гэв.

Байнгын хороогоор Засгийн газрын тавдугаар сарын 29-ний өдөр ирүүлсэн Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээний төсөл-ийг зөвшилцөж эхэллээ.

Вьетнам улсад манай улсын 71 иргэн оршин сууж, 40 орчим иргэн суралцдаг юм байна. Одоогийн байдлаар тус улсын 2 иргэн манай улсад ял эдэлж байгаа бол манай улсаас тус улсад ял эдэлж байгаа иргэн байхгүй юм байна. 

Байнгын хорооны 13 гишүүний 53.8 хувийн саналаар гэрээний төслийг баталлаа. 

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын хар тамхины асуудлаар хийх мэдээллийг хаалттай хэлэлцэхээр болсныг байнгын хорооны дарга Т.Аюурсайхан хэллээ.

Тодруулбал, 1992 оны Үндсэн хууль дагаж мөрдөгдөж эхэлснээс хойших хугацаанд Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрууд, тэдгээрийн ажилтнууд нэр холбогдсон хар тамхи болон бусад хэрэг зөрчлийн талаар Гадаад харилцааны сайдын мэдээлэл сонсох товтой байсан.

Байнгын хороогоор уг асуудлыг хаалттай хэлэлцэх болсныг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Л.Болд, Ж.Батзандан, О.Баасанхүү нар нээлттэй хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналыг хэллээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө