Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Үйлдвэрийн мөнгөөр өндөр зэрэглэлийн хаус аваагүй гэдгээ Эрдэнэт үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн тайлбарлалаа

  М.Ариунжаргал 2019-06-12 1144

Манай улсыг 40 орчим жил тэжээж байгаа Эрдэнэт үйлдвэрийг ХХБ ны ТУЗ-ын дарга Эрдэнэбилэг, Жаст компанийн захирал Ш.Батхүү гэх мэт хөрөнгөтэй эрхмүүд 49 51 хувиар нь хуваан тоглосон нь шүүхийн хаалга татахад хүргэсэн. Олон улсын түвшинд их хэмжээгээр яригдах өндөр дүнтэй эдгээр хэргүүдээс гадна төрийн өмчит томоохон компаниудын дарга, удирдлагууд үйлдвэрийн мөнгийг үрэн тарах хийж, хувьдаа завшихаас эхлээд танил талын шахааны бизнестэй холбоотой асуудлууд их гардаг. Сүүлийн үед Эрдэнэт үйлдвэрийн удирдлагад өнгөрсөн 2017 онд Зайсангийн нэгэн хотхонд 4,7 тэрбум төгрөгийн пентхаусууд худалдан авсан асуудал цахим сүлжээ зарим хэвлэлээр бичигдэх болсон. Төсвийн мөнгө уйлдаггүй гэдэг шиг хаус худалдан авсан мөнгийг үйлдвэрийн хөрөнгөөс гаргасан гэгдэж байгаа. Тухайн үед үйлдвэрийн захирлаар Х.Бадамсүрэн, тэргүүн дэд захирлаар Б. Шинэбаатар нар ажиллаж байсан. Харин өнөөдөр энэ асуудлыг байнгын хорооны хуралдаан дээр хөндөж үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн тайлбар хийлээ. 

Эрдэнэт ТӨҮГ-ын дарга Х.Бадамсүрэн ажилчдын байранд амьдарч байгаа бөгөөд 3 сая төгрөгийн цалин авдаг талаар тайлбарлалаа.

Х.Бадамсүрэн үргэлжлүүлэн “Эрдэнэт үйлдвэрийг барьцаалсан, тэр дундаа 51 хувийг тасдаж барьцаалсан зүйл огт байхгүй. Харин Эрдэнэт үйлдвэр баталгаа гаргаж Жаст ХХК зээл авсан. Тэр үед үйлдвэрийн удирдлагаар ажиллаж байсан хүмүүс баталгаа гаргаагүй, гарын үсэг дуурайлгасан гэдэг асуудал хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа ч гэсэн олон улсын арбитрын шүүх Эрдэнэт үйлдвэрийг 51 сая америк долларыг төлөх ёстой. 115 сая америк доллар болсныг хэлэлцээ хийж ажилласны үндсэн дээр 40 сая америк доллараар хаасан. Энэ мөнгийг буруутай этгээдүүдээр төлүүлэхээр ажиллаж байна” гэв.

Эрдэнэт үйлдвэрийн захирал сардаа гурван сая төгрөгийн цалин авдаг бол, Монголросцветметийн захирал 4,5 сая төгрөгийн цалин авдаг гэнэ.

Үүнээс гадна Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгөөс 65 тэрбум төгрөг гарган томоохон эмнэлэг барьсан байна. Гэвч тус эмнэлгийг хувийн компани дээрэмдэн авсан асуудлыг шийд гэж УИХ ын гишүүн Ж.Батзандан хэллээ. 

Эрдэнэт үйлдвэрт үүсээд байсан асуудлуудын тухайд 51 хувийг барьцаанд тавьсан өр, хүүгийн зардал нийлээд 115 сая долларт хүрээд байсныг үйлдвэрийн эрсдэлийн сангаас 40 сая доллар гарган хаасан. Одоо буруутай этгээдүүдээр төлүүлэх ажлын хэсэг хуулийн байгууллага хамтран ажиллаж байгаа. Харин 49 хувийг хууль зөрчин авсан хэрэгт холбогдуулан ХХБ ны удирдлагуудыг шүүхэд шилжүүлээд байгаа юм. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө