Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

“Хуульчдын форум-2019” боллоо

  Г.Бадамлянхуа 2019-06-13 335

Форумаар “Авлигын хэргийг хянан шийдвэрлэхэд хуульчийн хараат бус байдлыг хамгаалах”, “Хүүхдийн эрхийг хамгаалахад тулгамдаж буй асуудал,  хуульчийн оролцоо”, “Технологийн шинэчлэл ба хуулийн зохицуулалт”, “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрх зүйн шинэчлэл, хэрэгцээ, шаардлага”, “Эрүүдэн шүүх, хүнлэг бус хэрцгий харьцах, хүний эрхэм чанарт халдах”, “Оюуны өмчийн эрх зүйн шинэчлэл” зэрэг 12 асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж, санал, шийдлийг салбарынхан эрэлхийлж байна. Энэ удаагийн форумд 400 гаруй хуульч, УИХ-ын гишүүд, Элчин сайд, элчин сайдын яамдын төлөөлөл, хууль зүйн салбарын доктор, профессорууд оролцож байна. УИХ-ын гишүүн Н. Учрал салбар хуралдаанд оролцож, өөрийн санаачилсан оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь хуулийн төслийг танилцуулж байсан юм. Тэрбээр хэлэхдээ манай улс өнгөрсөн хугацаанд оюуны өмчийн орхигдуулсаар ирсэн. Оюуны өмчийг бүртгүүлээд зогсох биш эдийн засгийн эргэлтэд оруулах хэрэгтэйг онцолж байсан юм.

Хуульчдын форум 3 дахь удаагаа зохион байгуулагдаж байна. 

Иргэд шинээр сэтгэж, шинийг санаачилж, түүнийгээ арилжаалах хэрэгтэй гэлээ. Үр дүнд нь мэдлэгийн эдийн засаг бий болж, эдийн засаг ч төрөлжинө. Харин оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулахад хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх хэрэгтэй байгааг УИХ-ын гишүүн Н. Учрал ярьж байсан юм.

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө