Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Д. Тогтохсүрэн: Чуулган багадаа 40 гишүүнтэй хуралдаж байна

  М.Ариунжаргал 2019-06-15 677

УИХ ын гишүүд үндсэн үүргээ мартаж хуралдаа суудаггүй асуудал олон нийтийг бухимдуулсаар ирсэн. Хурал таслах нь энгийн үзэгдэл болж  ажлаа хийдэггүй гишүүний өмнөөс бусад нь кноп даран ирцийг нь бүртгүүлж хуулиа баталдаг байсан. Чуулганы ирц 50 гаруй хувьтай байхад 10 хүрэхгүй гишүүн суугаад хууль хэлэлцэх үзэгдэл ч цөөнгүй байсан юм. Тэгвэл  энэ асуудлыг цэгцэлж эрхэм гишүүдийг ажилдаа ирдэг болгохын тулд дэгийн хуульд өөрчлөлт оруулж хурууны хээгээр ирц бүртгэн санал авдаг болсон. 

Гишүүдийн ирцийг бүртгэх хурууны хээ уншигч төхөөрөмжийг хаврын чуулганы эхэнд 600 сая төгрөгөөр худалдан авсан. Чуулганы эхнээс ашиглаж ирсэн төхөөрөмж гацах тохиолдол цөөнгүй гарч, зарим гишүүд ирцээ бүртгүүлж, үгээ хэлж чадалгүй бухимдах тохиолдол цөөнгүй гарсан юм.

Харин цаашид ирцийн асуудал улам бүр сайжирна гэлээ. 

Ард түмний төлөөлөл болон сонгогдсон гишүүдээс хурууны хээгээр ирц авч байгаа нь хүчээр шахуу хуралд нь суулгах арга болсон. Гэвч чуулган бүрээр хамгийн их тасалсан гишүүнээр тодордог УИХ ын гишүүн Наранхүүгээс эхлээд хуралдаанд сууж хууль хэлэлцэх нь сонин биш хэвээр байгааг олон нийт шүүмжилж байгаа юм. Үүнээс гадна сонгууль дөхсөн энэ үед тойрогтоо ажиллах гишүүд цөөнгүй байгаа тул байнгын хороод ирц хүрэхгүй шалтгаанаар хуралдахгүй байх тохиолдол их байгаа гэнэ

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө