Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Тариалан сумын зарим иргэд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд шүүмжлэлтэй хандлаа

  Т.Бадамханд 2019-06-20 305

УИХ-ын гишүүн Ц. Даваасүрэн тойрогтоо ажиллаж байна. Энэ үеэр иргэдэд Монгол Улсын үндсэн хуулинд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг иргэдэд танилцуулж тэдний саналыг сонсож байна. Ц. Даваасүрэн гишүүний хувьд Үндсэн хуулинд өөрчлөлт оруулахыг дэмжээгүй гишүүн юм. Нэмэлт өөрчлөлтүүд нь иргэдийн сонгох эрхэнд халдсан, гишүүд төсвийн эрх мэдэлгүй болсон, зөрчил алдаа дутагдал гаргасан Их хурлын болон Засгийн газрын гишүүдэд хариуцлага тооцохгүй зэрэг олон дутагдалтай заалт байгааг шүүмжилж байна. Харин иргэдийн хувьд мэдлэг мэдээлэл дутмаг байгааг хэлж байна. Мөн Ерөнхийлөгч болон Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн томилгооны хугацааг хэт урт байгааг шүүмжиллээ. Мөн Үндсэн хуулийн өөрчлөлтөөр, сонгуулиар иргэд хүнийг бус нам сонгодог тогтолцоо руу шилжих бий гэсэн болгоомжлолтой байгаагаа Тариалан сумын иргэд хэлж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө